Бяслагтай ногоотой талх хийж сурцгаая бүсгүйчүүдээ!


Орц:

 Гурил- 500гр

Ус- 250 мл

Элсэн чихэр -0,5х/х

Давс -1 ц/х

Цөцгийн тос -10гр

Хуурай исгэгч – 2 ц/х

Хатуу бяслаг -100гр

Яншуй – 50гр

Гоньд – 50гр

Хийх арга:

Бяслагтай ногоотой талх бэлтгэхэд дараах материалууд орно. Үүнд гурил, ус хөөлгөгч,бяслаг, жижиглэсэн ногоо



Хөөлгөгчөө бүлээн усанд уусгана



Хайлуулсан цөцгийн тосоо хийнэ



Бага багаар гурилаа нэмнэ



Гурилаа шингэвтэр нялцгайдуу зуурна



Бэлэн болсон гурилаа 1,5 см зузаантайгаар илдэж 30 мин амраана



Дээгүүр нь жижиглэсэн ногоо болон бяслагаа өөртөө тааруулан тарааж өгнө



Ингээд талхны өнгийг шаргал болтол нь 10 минут шарах шүүгээнд 200 градусын халуунд болгоно

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
az (203.91.117.4) 2013-12-27 23:47:31
pizza yumuu
(103.11.193.130) 2013-10-08 09:46:18
taalagdlaa bayarlalaa Hiij uznee