Цайныхаа дээжийг цонхоороо битгий цацаарай бүсгүйчүүдээ!
Цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөж, ажил үйлс, ар гэрээ даатгадаг нь Монголчуудын эртний сайхан уламжлал билээ. Айл гэр өнгөтэй өөдтэй, гэрийн эзэн хийморь лундаатай явъя гэвэл идээний дээж цайгаа өглөө, архийг орой өргөдөг учиртай. Гэвч өнөө үеийн идээний дээж өргөх ёс ч утга дэг жаг нь алдагдсан гэхэд хилсдэхгүй. Ёс төдий хийдэг халтуурны ажил болсон ч гэмээр юм уу даа.
Ёс журмаараа бол гэргий хүн өглөө эртлэн босож хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад гэрээсээ гарч магнагтаа алчуур зүүн байж л цай, сүүнийхээ дээжийг өргөх ёстойсон. Гэтэл хотын соёлд хэтэрхий автчихаад байна гэх үү дээ. Байрны цонх тагтан дээрээсээ өргөх биш цацчихдаг нэлээд хэсэг хүмүүс байдаг болж.

Яг энэхүү үйлдлээс нь болж хувь хүн буюу автомашинаа байрны доор тавидаг хэсэг хүмүүс хохирч байна. Харин автомашины эзэн хий дэмий уурлаж бухимдаж, цайны дээж өргөгчийг хараасаар хоцордог нь гэм биш зан болчихоод байгаа юм.Таны тэгж өргөсөн цайны дээж өвөг дээдэст хүрч залбирал гуйлт болох нь юу л бол. Юутай ч аль алиндаа төвөг удахгүй өргөөд сурчихвал ядаж л танд болон таны үр хүүхэд хань ижилд нэгэн төрлийн засал болно гэх үү дээ. Нөгөөтэйгүүр хүнд төвөг удаж арай гэж олсон хэдэн төгрөгнөөс хороож машин угаалгын газар руу гүйлгэхгүй байх сайн талтай юм шүү.

Өмнө нь бид цайны дээж хэрхэн өргөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад бүсгүйчүүддээ цайны дээж өргөхдөө хэлэх үг болон 7 бурхан одыг тэгшрэх цагийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.
Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү. Харин цайныхаа дээжийг өргөхдөө дараах үгсийг хэлдэг ажээ.
Цайны дээж өргөхдөө унших үгс:
Тэнцэх ижилгүй Бурхан их эрдэнэ
Тэнцэх ижилгүй ном их эрдэнэ
Тэнцэх ижилгүй хуврага их эрдэнэ
Тэтгэгч дээд гурван эрдэнэд тахил өргөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
дүүдий
(202.131.235.211)
2014-07-17 13:58:20
бас балконоороо ч болохгүй учир нь манай байрны нэг эмээ цайныхаа дээжийг балконы цонхоор өргөж байгаад доод давхрын халзан ах толгойгоо цухуйлгаад тамхи татаж байхад нь халуун цай асгаад түлж байсан айхтар юм болж байв даа
0
0
0
Хариулах
gggg
(103.26.193.9)
2014-07-04 18:29:13
цонхны доор машинаа тавих нь машин эзэмшигчийн буруу биз дээ зогсоолдоо л тавина биз дээ юугаа хийж айлын цонхны доол тавьдаг юм бэ
0
0
0
Хариулах
D
(202.21.124.130)
2014-07-04 11:13:29
Бичсэн зүйл чинь зөрөөд байнаа Цайны дээжээ өглөө өргөдөг гэчихээр Намар өвөл хаварт нь Долоон бурхан одны тэгширдэг цаг нь шөнө болохоор яах болж байна Архи л өргөх болж байна уу
0
0
0
Хариулах
xxxxxx
(202.179.11.98)
2014-05-30 17:08:49
yag unen shu hedii ooriinhoo toloo orgodog ch busdiig hohirooj bolohgui tegwel buyan bish nugel hged l bn gesn ug hunii mashinru tsatsaj bhar zugeer bj bsan ni olziitei
0
0
0
Хариулах
S
(124.158.104.189)
2013-10-22 10:59:56
yag zub asuudal bna deej urgudug humuus gadaa garaad urguj bval zugeer bnadeejnii tolbo mashinii budgiig tsaash ideed bdag gesen tuhain ued arilgahgyu bol
0
0
0
Хариулах
bulgaa
(109.194.17.158)
2013-10-18 18:15:35
tgheer 7 burhan tegshireh tsagaar tsainii deej orgono geheer oroi yumuu shono dund orgohiimuu sn oilgosongui
0
0
0
Хариулах
(202.21.113.141)
2013-10-14 23:39:14
Saihan ugaalgasan bhad l baihgui de uur hurmeer bdag yumtiim bolohoor bi tagnaas deej orgoj bn gej ailyn tsonh mashin ruu cacdaggui
0
0
0
Хариулах
saraa
(103.26.194.158)
2013-10-12 23:31:18
Hotiin tuvd bolohoor garaad zam deer zogsjiiltoi bish bolihiin Tegeel tagtnaasaa urguhiim daa Hunii mashinluu urguh ch buruu l da Manai door bol mashin baidguin
0
0
0
Хариулах
tiim shuu
(202.179.20.231)
2013-10-12 19:31:36
ene ih meduushtei ym bichsen bn er n bol geriinhee tagtan deerees tsainii deej urgunu gj yu baihaw ertnii deg jayg aldagdsanaas bolood ih zowlontoi ymaa ydaj l mashin ugaalgiin munguur ih shatdag
0
0
0
Хариулах
monhoo
(202.21.108.10)
2013-10-09 12:42:09
neeree tiim shuu
0
0
0
Хариулах