БНСУ-ын Пусаны олон улсын кино наадмын хамгийн нэр хүндтэй шагналыг Монгол кино хүртлээ

БНСУ-ын Пусаны олон улсын кино наадмын хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй төрөл болох “Шинэ урсгал” шагналыг найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино хүртжээ. Энэ наадмын түүхэнд монгол кино шагнал хүртсэн анхны тохиолдол бөгөөд шагналыг 30 мянган ам.доллар дагалддаг юм байна.



“Алсын удирдлага” киног найруулагч С.Бямба Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ. Тус кинонд эрх мэдэлгүй архичин аав, шинэ хойт ээжийнхээ хамт амьдардаг Цог хэмээх хүүгийн тухай гарна. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, орон сууцны дээвэрт нуугдан амьдарна. Удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдардаг Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирддаг. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унана. Гэхдээ зөвхөн Цогийн төсөөллийн өрөөнд...  Найруулагч С.Бямба киноныхоо тухай ярихдаа “Хайр дурлал, сэтгэлийн шаналанг өгүүлсэн зохиомжоор Монголын нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг үзүүлэхийг хичээсэн” гэжээ.

Даграмд дурьдахад, уг наадамд Манай улсаас хоёр бүтээл өрсөлдсөний нэг нь "Media crackers" студийн найруулагч Л.Бат-Амгалан "The Good old days" кино юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.