Хүүхнүүдээ ”Халтар царайт”-ыг санаж байна уу?

1996 онд монгол телевизийн дэлгэцээр гарч айл бүрийн хойморт хэдэн сар заларсан энэ кино монголчуудын үзсэн хамгийн анхны олон ангит кино гэж хэлж болох юм. Тухайн үед хөлтэй болгон нь гүйлдэж, замаар машин ч явахгүй нам гүмийг ноёлон ёстой л сенсааци тарьж байсан кино билээ. Телевизтэй айлууд ховор байсан ч хүмүүс киногоо үзхийн тулд хөдөөний айлууд нэг айлдаа бөөгнөөрч үзэх жишээний. Зарим нь бүүр зөвхөн кино үзхийн тулд мотороо ажиллуулж үзэж ч байсан. Тэр үедээ л хүмүүсийг уйлуулж дуулуулж байсан кино юм.



Харин та гол дүрийн эмэгтэй жүжигчин болох Стрелитаг санаж байна уу? Бүсгүйчүүд та нартаа энэ удаа "Халтар царайт" буюу Соня Элеонора Смитийг танилцуулж байна.



"Халтар царайт"-ын Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин Соня Элеонора Смит удам дагасан жүжигчин. Ээж Илеана Жаке нь 1947 онд Германд төрсөн бөгөөд Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг юм. Тэрээр ганц хүүхэдтэй, тэр нь Соня Смит.

Соня драмын театр, кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжил, амьдралыг сонгоход нөлөөлжээ. Соня Смит 1972 онд Пеньселваны мужийн Филадельфи хотод төржээ. Эцэг эх нь түүнийг багад нь хоёр тийш болсон бөгөөд Илеана Жаке охиноо дагуулаад Венесуэлд буцан иржээ. Соня испани орчинд өссөн учир испаниар чөлөөтэй ярьж, бас герман, англиар ярьж, бичдэг юм байна.

Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа "Халтар царайт" кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчиний амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгоход "ташуур" болжээ. 12 настайгаасаа кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн ч түүнд жинхэнэ амжилт, олонд танигдсан алдар хүндтэй болоход "Халтар царайт" кино нөлөөлснийг Венесуэлийн урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг юм байна.

"Халтар царайт"-ын Стрелитагийн дүрийг амьдруулснаар Соня зөвхөн Венесуэлийн жүжигчин гэгдэхээ больж олон улсад алдартай болсон юм. Холливудад данстай жүжигчин бүсгүй маань гуч гаруй уран сайхны кино, арваад жүжиг, телевизийн олон ангит гучаад кинонд гол болон туслах дүр бүтээгээд байгаа ажээ.

Ингээд бүсгүйчүүд та нартаа "Халтар царайт" буюу  Соня Смитийн зургууд болон киноных нь дууг хүргэж байна. Та 90-д он руу эргэн нэг очиж, хуучны дурсамжуудаа дахин нэг санаарай.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.21.106.108) 2014-04-19 14:38:25
Yaj dahij vzeh bolomjtoi ve
zochin (202.126.89.251) 2013-12-01 11:27:21
ter uedee goe kino bsan shukinonii duu ni ih surtei ehlej gudamjaar ch hun ubj haragdah ni baitugai mashin hurtel alga blaa daodooo neg ter uen dursamjaa sergeeh yumsan gejzaluu l bj deid durlaltsaj uvsan ue mini bj de goe shuu
(103.26.194.90) 2013-11-30 12:29:16
teneg yum shig neeh durlaj bilee he he zaluu nasaa gej kkk
(202.131.235.74) 2013-11-30 12:14:28
kkk yun balai ugtei duu bsiim be
nara (77.57.32.143) 2013-11-30 03:22:24
yamar hachin orchuulgatai duu veP
tseegi (80.14.12.195) 2013-11-29 18:56:30
neg uzeh yumsaaaaaan goyo shuuuso kinonuud tavij bhaar ug ni mmmm
saraa (202.179.26.235) 2013-11-29 16:35:44
daij uzmeer bn yaahuuu
ser_0509 (122.201.22.30) 2013-04-08 11:17:20
dahij vzmeer bn
***** (122.201.18.201) 2013-04-03 22:28:57
одоо нээрээ дахиад нэг үзмээр санагдчихлаа
422 (49.0.201.208) 2013-04-03 20:07:17
odoo bodohod shal teneg kino baijee
unuruu (80.217.67.193) 2013-04-03 16:44:30
huuchin ue sanaand orchloo goe kino shuu ter ued jaahan ch gesen ochloo bayrlalaaa
gerel (182.160.19.88) 2013-04-03 15:55:04
uzeh umsan
tsoomoo (103.10.22.77) 2013-04-03 14:23:04
Kinog n haanas dahij uzej boloh we P
haltar tsarait (202.179.24.247) 2013-04-03 14:04:06
goy kino shuu shuud huuchnii dursamj sergeechlee eoo goe bn hun bolgon l uzeh durtai bdag bsan bayrlaa