Спортын дэд мастер М.Одгэрэл дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубеваг буулган авлаа

Эмэгтэйчүүдийн даамын энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд ОХУ (3), БНХАУ (2), Украйн (2), Голланд (1),  Беларусь (1),  Латви (1),  Литва (1),  Польш (1), Эстони (1),  Монгол (3)  зэрэг 10  улсын 16  тамирчин тойргийн журмаар тоглож өрсөлдөж байгаа юм. Харин өчигдөр болсон 13 дахь тавилд тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер Моломжамцын Одгэрэл ДАШТ-ийг тэргүүлж явсан дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн гроссмейстер Зоя Голубеваг хожсоноор өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон талаар Өнөөдөр сонин нийтэлжээ.



Их аварга сүүлчийн байрт яваа залуухан өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болж 28 дахь нүүдэл дээрээ комбинаци (цохилт)-д орсон бөгөөд дотор нь муухайрсны улмаас эмнэлгийн тусламж авсны дараа үргэлжлүүлэн тоглосон ч манай тамирчин төгсгөлд ямар ч алдаа гаргаагүй байна.

Уг нь энэ өргийн өмнөх байдлаар Латвийн даамчны аваргалах магадлал 70-80 хувьтай байсан юм. Тэрбээр тэмцээний найм дахь тойрогт хошуучлагч Виктория Мотричкотой оноо тэнцэж, улмаар 10, 11 дэх тавилдаа дараалан хожсоноор хамгийн ойрын нэхэгчээс гурван оноогоор тасраад байсан аж.

Тэр тусмаа гол өрсөлдөгч Украины Мотричког буулгаж авсан нь түүний түрүүлэх магадлалыг эрс өсгөсөн ч ийнхүү харьцангуй чансаа сул Монголын гурван даамчинд хожигджээ. Тэрбээр ийнхүү хожигдсоныхоо дараа хүнд цохилтонд орж, дотор нь муухайрсны улмаас эмнэлгийн тусламж авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.