Шатрын спортын олон улсын мастер А.Энхтуул “Chess for Asia Girls” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Шатрын спортын Олон улсын мастер А.Энхтуул Бүгд найрамдах социалист
Вьетнам Улсын Хо Чи Минь хотноо энэ сарын 2-7-ны өдрүүдэд зохион
байгуулагдсан “Chess for Asia Girls” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаарт
байранд шалгарлаа.


Уг тэмцээний тэргүүн байрт Энэтхэг Улсын тамирчин Падмини Роут, дэд байрт Индонез улсын их мастер Аулиа Медина Варда нар шалгарсан байна. Харин манай тамирчин А.Энхтуул гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрч, Шатрын спортын их мастер цолны болзлыг хангаад байгаа билээ.
Түүнчлэн ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор түүний цолыг албан ёсоор баталгаажуулснаар манай улс шатрын спортын гурван их мастертай болох ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






