Д.Индра аавынхаа араас буян үйлдэж, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон ээжүүдэд тусламж үзүүллээ
Өнөөдөр Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын таалал төгссөн өдөр. Энэ өдөр түүний охин Д.Индра аавынхаа араас буян үйлдэж, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон ээжүүдэд тусламж үзүүллээ.

Тэрбээр энэ талаараа фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр олон зүйл бодогдуулсан өдөр байлаа. Аавынхаа бурхан болсон өдөр буян үйлдэх хүслээр найз нөхдийн хамт өнчин хүүхдүүд болон өрх толгойлсон ээжүүдэд сэтгэлийн өчүүхэн өглөг өглөө” хэмээн бичжээ.

Д.Индра болон түүний найз нөхдийн халуун сэтгэлийн буянд олон хүүхэд дулаахан хувцастай болжээ. Мөн нохдыг хооллож, гандан хийдэд мөргөл үйлдсэн Д.Индра “Өвчтэй охин, өнчин хүүхдүүд, нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад тэдний төлөө улам ихийг хийх хүсэл, мөрөөдөлтэй боллоо” гэжээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







