Рингэн дээрх балетчин МУСК энэ сарын 25-нд нээлтээ хийнэ

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын ээлжит бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны зураг авалт дуусчээ. Одоогоор эвлүүлгийн шатанд яваа гэнэ.  Киноны зохиолыг залуу зохиолч Ж.Оргил бичиж, оператораар Б.Отгонзориг ажиллажээ. Харин гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон Б.Энхтүвшин, “Маск” продакшны жүжигчин Б.Золзаяа нар тогложээ. Мөн Ардын жүжигчин Б.Мягмаран, МУГЖ Б.Эрдэнэцэцэг нар залуусын аав, ээжийн дүрд тоглож байгаа юм.



“Зүүдэнд ч оромгүй явдал” кино тэртээ 20 гаруй жилийн өмнө ихэр залуусын тухай өгүүлсэн “Санаж яваарай” киноноос хойш ихрүүдийн тухай өгүүлж байгаа анхны бүрэн хэмжээний уран бүтээл юм. Их залуусын амьдралыг харуулах “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино энэ сарын 25-нд кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөжээ.














Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.