Хамгийн цоглог 9 эмээ





Висконсин мужийн Coalition Drum дэлгүүрт зочлон бөмбөр тоглосон энэ эмээг Мари Хвисда гэдэг бөгөөд түүний бичлэгийг интернетэд тавьснаас хойш маш олон хүний анхаарлыг татжээ. Мария 15 насандаа анх бөмбөр тоглож эхэлсэн бөгөөд 16 настайдаа амьд хөгжмийн хамтлагт тоглодог байжээ. Гэвч тэрээр 1990 онд хөгжимчний карьераа орхижээ. 

Түүнийг Мельбурн хотын Броадмедоус хүрээлэнд хүрэлцэн ирсэн хүн бүр таньдаг/хүндэлдэг ажээ. Эдну Шепард гэх энэ эмээ 93 насандаа төмөр өргөөд зогсохгүй балет, усан спортоор хичээллэдэг юм байна.

Мими Розенталь гэх энэхүү эмээ амьдралдаа анх удаа буюу 99 настайдаа хөлөндөө анхны шивээсээ хийлгэжээ. Тухайн үед Мими эмээ жижиг эрвээхэй шивүүлж байсан бол жилийн дараа нөгөө хөлөндөө дахин нэг шивээс хийлгэхийг хүссэн гэнэ. Хоёр хөлөндөө шивээс хийлгэсэн хэдий эмээгийн сэтгэл бас л ханасангүй болохоор саяхан гарандаа ахин шивээс хийлгэжээ.

Хятадын Шандунь мужийн Цзинань хотод амьдардаг Ван Ксиаобей эмээ 2006 онд 72 настайдаа 4 тонн жинтэй ачааны тэргийг шүдээрээ зууж байгаад чирсэн ажээ. Харин ирэх жил нь Ван эмээ 5 тонн бүхий хоёр ачааны тэргийг чирэн өөрийн рекордыг эвджээ.

Кейко Фукуда гэх энэ жүдочин эмээ 10 даны улаан бүс хүртсэн анхны эмэгтэй болж байсан байна. Японы эмэгтэйчүүд цайны ёслол болон каллиграфи -д суралцаж байхад харин Фукуда эмээ жүдогоор хичээллэдэг байж.
 
Жүдогийн үндэслэгч Жигоро Кано түүнийг 21 настайд нь кодоканогийн багт урьснаар тамирчны гараа нь эхэлжээ. Фукуда олон эмэгтэйд жүдо зааж өгөхөөс гадна өөрийн гэсэн дожо-г байгуулсан байна.
 
Харамсалтай нь 2013 оны 02 сарын 09 нд 99 насандаа Фукуда эмээ Сан-Францискод нас баржээ. Нас барахынхаа өмнөхөн ч жүдогоор хичээллэж, жинхэнэ жүдочин-эмээ гэдэг нэрээ мөнхрүүлж чаджээ.

Пэт Оукс бол Их Британийн хамгийн хөгшин шүхэрчин юм. Өмнө нь 60 настай шүхэрчин эмээ дэлхийн хамгийн хөгшин шүхэрчний рекордыг тогтоож байсан бол Пэт 93 тайдаа үүнийг эвджээ.
Үүнээс гадна Пэт эмээ олон амжилтууд гаргаж байсан. Жишээлбэл 13 жилийн өмнө ач хүүтэйгээ уулны оройгоос бууж байхад хүүгийн уяа тасарч доошоо толгойгоороо унаад 8 хоног ухаангүй байдалд байсан байна. Энэ явдал эмээг зогсоогоогүй бөгөөд удалгүй ахиж хийхийг ачдаа санал болгожээ.

Бет Кальман 83 настай ч хүссэн байрлалаараа нугардаг ба уян хатан байдлаараа хэнээс ч дутахгүй аж. 40 жил гаруй йогоор хичээллэж байгаа эмээг хараад хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг үг эрхгүй санагдана.

80 жилийн өмнө Жозефина Беласко өвчтэй эгчийгээ асарч гэр бүлдээ туслахын тулд сургуулиа орхихоос өөр аргагүй болсон байна. Тиймээс Жозефина эмээ сургуулиа төгсөж чадаагүйдээ ихэд харамсдаг байв. Харин 2006 онд 98 насандаа бүрэн бус дунд боловсролын гэрчилгээгээ гардан авчээ.

Дагестаны Ново Бирюзак тосгонд амьдардаг Айшат Максудова хэлэхдээ тэр нэгэн өдөр адуу малаа хооллох гээд явтал чоно тугал руу нь дайрч байхтай таарчээ. Айшат эмээ тугалыг аварсан ч чононд гараа хазуулжээ. Тэрээр чононоос огт айгаагүй бөгөөд гарыг нь хазсан чоныг боох гэтэл шүд нь гүнзгий орсон байсан тул сүхээр цавчин алжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.