Триллер дуу 3D-ээр гарна
Та бидний сайн мэддэг алдарт дуучин Майкл Жексоны "Триллер" дуу өөр форматаар бидэнд хүрэхээр болжээ. Илүү ихийг та доорх мэдээллээс уншаарай!

Попын хаан Майкл Жексон 1982 оны 11 дүгээр сарын 30-ы өдөр өөрийн "Триллер" нэртэй цомгоо гаргасан нь тэр үедээ төдийгүй одоо хүртэл шилдэг 100 цомгийн жагсаалтад байр сууриа алдалгүй явсаар байгаа билээ. 1980-аад оны өнгө аясыг эвдэж аймшгийн төрлөөр клипийг нь бүтээсэн Триллер дуу анх 1982 оны 12 дугаар сарын 3-ы өдөр нийтэд хүрчээ.

Тэр үед тус дууны клипний найруулагчаар Жон Ландис гэгч ажилласан байна. Тэгвэл 2015 онд Жон Ландис тус клипийг 3D болгон гаргахаар зэхэж байгаа аж. Мөн тэрээр "Энэ видеог гурвалсан хэмжээстээр гаргах нь маш сонирхолтой байх болно. Би өөр зүйл нэмж хэлмээргүй байна" хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.