Өнөөдөр Жуковын хөшөөний талбайд махны хямдралтай худалдаа явагдана

Нийслэлийн 374 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүрэг, хороодууд хямдралын өдрийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүрэг “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаа, үйлчилгээний нэгдсэн арга хэмжээг Жуковын хөшөөний талбайд зохион байгуулж, хүнсний ногооны хямдралтай худалдаа зохион байгуулах гэж байна.



Энэ үеэр ногоочид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь болон амталгаатай, хямдралтай, урамшуулалтайгаар худалдан борлуулна. Түүнчлэн дараах гол нэрийн бүтээгдэхүүнүүдэд хямдрал зарлах ажээ.

Хонины мах-1 кг -3700 төг
Ямааны мах-1 кг-2700 төг
Дайврын таташ-1 кг-1100 төг
Төмс-1 кг -400 төг
Лууван-1кг-600 төг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.