Дэлхийн хамгийн бяцхан охин хэдийнээ зургаан нас хүрчээ

Дэлхийн хамгийн бяцхан охин гэгдэж байсан Amillia Taylor жирийн хүүхэдтэй адилхан хэвийн бойжилттой болжээ. Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтээр энэ зураг маш алдартай болж байсан билээ. Учир нь дэлхий дээрх хамгийн бяцхан хүүхэд буюу Amillia Taylor дөнгөж 21 долоо хоногтойдоо амьд төрсөн юм. Тэрээр 280 гр жинтэй 23 см урттай ердөө балны хэмжээтэй төрсөн гэдэг.



Одоо түүнийг дэлхий даяар хамгийн азтай охин, хүн болох тавилантай хүүхэд гэдгээр нь бүгд андахгүй болсон байна. Ийм хэмжээний жинтэй төрөөд амьдарч байсан хүүхэд одоогоор байхгүй болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.



Одоогоос зургаан жилийн өмнө түүний ээж гэнэт өвдөн эмнэлэгт ирснээр  Amillia охиныг кесар хагалгаагаар гаргаж авах зайлшгүй шаардлагатай болж амьд төрсөн ч цаашид амьдрах ямар ч боломжгүй гэж эмч нар үзэж байсан юм.



Харин охин байнгын инкабаторт унтан, гуурсаар есөн сарын турш хооллосны эцэст  дэлхийн хүн амын тоог нэгээр нэмж чадсан билээ. Хамгийн азтай охин маань одоо аль хэдийн зургаан нас хүрэх гэж байгаа ба үеийнхнээсээ юм юмаараа илүү охин болж өсчээ.
Ингээд түүний одоо үеийн зургуудаас хүргэе.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uujii (182.160.38.147) 2014-02-12 18:08:17
mashi aztai l ym tghdee 6nast ghd basal jhan haragdjiin sht
zochin (103.23.51.5) 2014-02-05 21:11:23
gaihaltai urt naslaarai
nagi (202.70.46.200) 2013-12-01 09:06:11
Aztai ohin yma ystoi horhon ohin bn
amina (180.235.175.189) 2013-11-10 00:57:33
azt ene ohind urt udaan az jargalt amidrahyg husie
amina (180.235.175.189) 2013-11-10 00:56:39
zuger 1helh ug alga
zochin (202.21.114.82) 2013-10-30 07:37:13
yamar huurhun yum be uneheer aztai yumaa