Өнөөдөр дэлхийн ”нойлын” өдөр

Энэ бол хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн амьдралын соёл иргэншлийн хөгжлийн чухал хувьсгал юм Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага хүн төрөлхтөний халдаварт өвчний эсрэг олон арван жилийн тууштай тэмцлээ. Олон хориг хэмжээг маш их зардал сүйтгэлээр аяч хэрэгжүүлэн үхэлд хүргэх аюултай халдварт өвчнүүдийг дарж устгасаар байна. Энэ нь хүн амын эрүүл өсөлтийг хангагадаг. Silent sanitation буюу аниргүй ариун цэвэр хөтөлбөр 2001 оноос НҮБ аар дэмжигдэж жил бүр 11 сарын эл өдрийг дэлхийн нойлын буюу жорлонгийн өдөр болгожээ. Дэлхий нийтээр халдаврт өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд нойлын ариун цэврийн асуудалд онцгой анхаарах боллоо.



МҮОНТВ өнгөрсөн оноос эхэлж Сэтгэлийн Үндэс аяны хүрээнд хэд хэдэн аймаг хотын нэлээд дүүргийн сургуулийн ариун цэврийн өрөө нойл тохижуулах ажил эхлүүлж маш сайн үр дүнд хүрлээ. Хөдөөгийн дотуур байрны нийтийн бие засах газарт 6 настай нэгдүгэээр ангийн хүүхдэд учирдаг бэрхшээлийг арилгах үүднээс зарим сургуулийн нойлыг шинэчлэх ажимлд орон нутгийн засаг захиргаа иргэдийн оролцоог дэмжсэн нэвтрүүлэг олныг бэлтгэлээ. Бага болон өсвөр насны охид дүн өвлийн цагаар гадаах нойлд удаан суух нь цицстит өвчин тусах өндөр эрсдэл бий болгодог. Мөн бохирын асуудлаас болж хавар намар халдварт шар өвчин байнга дэлгэрдэг нь ил нойлтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Учир нь Нойл дагаж заавал гар нүүр угаах ариун цэврийн угаалгын өрөө тосгуур байх ёстой. Дэлхийн "нойлын" өдөр хүн төрөлхтөн эрүүл мэнд, ариун цэврийг сайжруулахад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд энэ өдрийн сурталчилгааг чиглүүлдэг.



Манай улс энэ асуудлаар үеийн үеийн хоцрогдсон хэвээр явж 21-р зуунтай золгосон. Том том нийгмийн зорилт хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнууд нойлын асуудлаа зөв шийдээрэй гэж НҮБ ДЭМБ энэ өдрийг тэмдэглэдэг. Манай улсын хот суурин газрын нойлын асуудал дэлхийн зэрэглэлд маш доогуур үзүүлэлэлттэй хэвээр байна.

Хотын зэрэглэлийн сайн үзүүлэлт тогтоох нэг фактор нь боловсон тохитой нойл мөн боловч хамгийн гол анхаарах чухал хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэнд юм. Нийтийн ариун цэврийн хүрээнд манайд хоцрогдсон асуудал болох ариун цэврийн цаасны тухай товч мэдээлье. Манай улсад ариун цэврийн өрөөнүүдэд яагаад нойлын цаас тогтмол байлгадаггүй вэ.



Улсын төсөв дорой, эдийн засаг ядуу, хэргэлээний соёлд суралцаагүй, болон ариун цэврийн дүрэм журмын мөрдлөгө байдаггүй,зэргийн аль нь вэ,...
Олон нийтийн мэдээлийн хэрэгслэлүүд энэ тухай ярьдаггүй сурталчилдаггүй зэрэг нь нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үздэг....

Дэлхийд анх нойлын цаас хэрэглэж эхэлсэн тухай мэдпээлэл Манай эриний өмнөх 50 онд тэмдэглэгджээ. Хятадад залуу хулс модны нимгэн хальс ашиглаж байв

Тэгвэл манай эрины 2 р зуун буюу 105 онд Хятадын шүүх цаас гаргаж авсан үлдэгдэл моны зөөлөн холтосноос дахин боловсруулж бохир болон ахуйн хэрэглээнд ашиглаж болох цаас маягийн бүтээгдэхүүн ашиглаж байхыг журмалажээ.

Манай эриний 8-р зуун арабад бичгийн цаас хэрэглэж эхэлсэн бөгөөд мөн цаасан материалыг ахуйн зориулалттай цэвэрлэгээнд ашигласан 12 -р зуунд Испани Франц улсад цаасан материалыг нойлын зориулалттай хэрэглээнд ашиглаж эхэлжээ. Тэр үед ороомог биш зүсэж дөрөвлжлөөд хэрэглдэг байв.
13-р зуун. Герман улсад зүссэн ариун цэврийн боодол цаас хэрэглэж байв.



1596 онд Английн иргэн сэр Жон Харингтон нойлын цаасны үйлдвэрлэгчийн патент батлуулж эрхийг нь авч байв
1890 онд АНУ ын "Scot Paper" компани дэлхийд анх удаа орроомог нойлын цаас үйлдвэрлэж хэрглээнд нийтийн оруулжээ.
Манай улсад 1991 оноос ЗХУ д үйлдвэрлэдэг нойлын ороолттой бор цаас ганзгын худалдаагаар орж ирсэн баримт байдаг.
Нойл болон нойлын цаасны хөгжлийн хувьсал түүх нь хүн төрөлхтөний суурин амьдралын иргэшлийн чухал дэвшлийн түүхэн үйл явц аж. Одоо бол ариун цэвэр эрүүл мэндийн талаасаа илүү яригддаг болов. Манай эриний өмнөх хоёр мянган онд Ромын эзэнт гүрний дээд зиндааныхны тансаг орд харшид нь шахруухгат болон усан даралтаар ажилладаг нойлууд ашиглаж байсан байна.

Эх сурвалж: СГЗ Г.Золжаргал /постоос/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.