“Ромео Жульетта” сонгодог мюзикл удахгүй тайзнаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг тоглохоор болжээ. Азид анх удаа энэхүү жүжиг тоглогдох гэж байгаа нь энэ аж. Энэхүү мюзикл жүжгийг үзэгч түмэндээ сайн бүтээл болгон хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид  МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин Б.Нармандах зэрэг уран бүтээлчдийг гол дүрүүдэд тоглуулахаар болжээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг  зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болсон байна. Харин Францын тал уг дуурийн дуунуудыг монгол  хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах аж. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаа ба ирэх тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох аж.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.