Дэлхийн сонгодог бүжиг болох Балетийн олон улсын тэмцээнд О. Анужин тэргүүн байр эзэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” санаачлан УДБЭТ-тай хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Сонгодог бүжгийн олон улсын тэмцээний шилдгүүд энэ сарын 1-ний үдэш ДБЭТ-т болсон юм.  Балетын олон улсын анхдугаар наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт  Энэ­хүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин шилдгээр шалгарч гран при шагнал хүртэв 


Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг балетын олон улсын анх­дугаар уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.


Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн.


Эх сурвалж: http://olloo.mn/n/53966.html
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.187.192) 2018-07-03 18:37:03
Wow Congrats