Сексологич А.Тодоо манай сайтын уншигчдад зөвлөгөө өглөө
Уншигч бүсгүйчүүдээс ирсэн асуултанд хариу хүргэж байна. Бид сексологич А.Тодоогоос тодруулан дараах зөвлөмжийг бэлтгэлээ.
- Би нөхөртэйгээ 12 жил амьдарч байна. Ганц ч удаа тавьж үзээгүй. Яах ёстой юм бол?
- Энэ бол анхдагч хөрөлттэй эмэгтэй юм. Хамгийн түрүүнд сексологичид үзүүлэх ёстой. Яагаад дур тавьж чадахгүй байна гэдэг шалтгаанаа олох нь чухал. Хөрөлт маш олон шалтгаантай байдаг. Сэтгэл санаа болон биед эмгэг, өөрчлөлт байна уу, эсвэл сексийн зохицол нөхөртэйгээ таарахгүй байна уу, сексийн хэмнэл нь таарахгүй байна уу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Нөхөртөө үнэхээр хайр сэтгэлтэй юу гэх мэт маш олон асуудал гарч ирдэг л дээ. Эмчид үзүүлээд оношоо тавиулах хэрэгтэй. Секс хийхэд хамгийн түрүүнд хүсэл байх хэрэгтэй дараа нь сэрэл хөдөлж сүүлд нь дур ханамж авдаг. Бэлгийн хөрөлтийн олон шалтгаан байдаг. Үүнээс дурдвал:
- Бие мах бодийн ерөнхий хөгжил, өнчин тархи, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч зэрэг дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа хямрах, цусанд эр бэлгийн дааврын хэмжээ багасах зэрэг бэлгийн хөрөлт үүсэж болно.
- Жирэмсэн болохоос сэргийлэн механик арга хэрэглэх, олон удаа үр хөндүүлэх, айж түгших зэргээс дур сонирхол буурдаг.
- Сэтгэлгүй хүнтэй гэр бүл болох гэх мэт олон шалтгаан бий. Тиймээс сексологийн эмчид хандах хэрэгтэй.

- Би өөрөөсөө 15 -аар ах хүнтэй суусан. Бид секс хийхдээ маш сайхан дур ханамж авдаг ч хэтэрхий хол зайтай хийх юм. 7 хоногт 1 удаа хийдэг. Заримдаа сар болж байж секс хийдэг. Би 25 настай, нөхөр 40 настай. Секс хийхгүй удахаар өөрийн эрхгүй өөр залуу руу хараад байх юм. Би яах ёстой вэ?
- Энэ олон хүнд байдаг. Хамгийн түрүүнд насны ялгаа гарч ирж байна. Хоёрдугаарт нөхрийн бэлгийн чалх хэр вэ гэдэг асуудал. Хүн тэдэн настайдаа эдэн удаа секс хийх ёстой гэсэн ойлголт байдаг. 40 настай хүн бол 7 хоногт 1 удаа хийх боломжтой. Харин сарын хугацаанд секс хийх дур хүсэл төрөхгүй байна гэдэг бол бэлгийн сулрал үүссэн гэсэн үг. Тиймээс нөхөрөө эмчид үзүүлэх хэрэгтэй.
40 настай эр хүн сексийг хүсэхгүй байх маш олон шалтгаан бий. Их ажлын ачаалалаас болж ядрах, ямар нэгэн эмгэгтэй байж болно. Нөхөр угаас бэлгийн ханамж муутай байж бас болно. Жилд нэг удаа секс хийдэг, улиралд нэг удаа хийдэг, зарим нь нэг удаа хийхдээ 15 удаа дур ханадаг эрчүүд ч бий. Янз бүр байдаг. Дөчин настай хүн бүрийн секс хийх чадамж буурдаггүй. 7 хоногт нэг удаа секс хийдэг 7 хоногт 7 удаа хийдэг ч хүн бий. Бэлгийн чадвар муудсан бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
- Нэг удаа секс хийгээд ахиад секс хийхэд хорсож зовиурлах юм. Секс хийх болгонд жаахан өвддөг. Би 23 настай. Зөвлөгөө өгөөч?
- Хорсож өвдөнө гэдэг бол үтрээний үрэвсэл үүссэн байна гэсэн үг. Хамгийн түрүүнд мозакийн шинжилгээ өгөх ёстой. Үрэвсэл яаж явагдаж байгааг мэдэхэ хэрэгтэй. Миний бодож байгаагаар магадгүй мөөгөнцөр давхар явагдаж байгаа байх. Харин секс хийхэд өвдөх нь янз бүрийн юмнаас болдог. Өндгөвчний үрэвсэл, савны үрэвсэл, үтрээний болон дааврын үрэвсэлтэй байхад өвдөж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Бас нэг зүйл бий. Энэ бол бэлэг эрхтний харьцаа алдах юм. Өөрөөр хэлбэл хэт том эрхтэнтэй эрэгтэй хүнтэй унтахад тулаад эмэгтэй хүн өвддөг. Эмэгтэйчүүдийн үзлэг хийгээд, эмчлүүлсэн ч өвдөлт хэвээрээ байх юм бол бэлэг эрхтний хэмжээ таарч байна уу үгүй юу гэдгийг үзэх ёстой.

- Би төрөөд 6 сар болж байна. Хоёр оёдол тавиулсан. Төрснөөсөө хойш 4 сарын дараа нөхөртэйгээ бэлгийн харилцаанд орсон. Түүнээс хойш зургаан сар өнгөрч байгаа ч би нөхөртэйгээ ойртох ямар ч дур хүсэлгүй болсон. Ингэж байгаад нөхөрөө өөр хүнд алдахвий гэж айж байна.
- Төрсний дараа тавиулсан оёдол 45 хоногийн дараа эдгэж хэвэндээ ордог. Гэтэл нөхөртөө ойртохыг хүсэхгүй , дур таашаал авахгүй байна гэдэг бол хоёрдогч хөрөлт явагдаж байна гэж ойлгож болно. Гэхдээ төрөхөөсөө өмнө дур тавьж байгаад төрснөөсөө хойш таашаал авч чадахгүй байгаа бол хоёрдогч хөрөлт болно. Төрөх үед сав аарцганд гэмтэл учрах, төрөхийн үеийн өвдөлтийг сексээс болоод би ингэж зовж байна гэж жигших нь хөрөлт үүсэх бас нэгэн шалтгаан болдог. Громоны өөрчлөлт эмэгтэйчүүдэд гардаг. Эмэгтэй хүн төсрний дараа маш олон гормоны өөрчлөлт гардаг.
Мөн хүүхэд асарна гэдэг маш их ажил шүү дээ. Шөнө хөхүүлнэ, хуурайлна гээд л. Тиймээс секс хийх хүсэлгүй болчихдог. Мөн сэтгэл санааны хямрал, тамир тэнхээ муутай байх зэрэг мөн нөлөөлнө. Эмэгтйэйчүүдэд мэдэхгүй юм маш их гарч ирдэг. Жишээ нь хүүхэд уйлахад яагаад уйлаад байгааг мэддэггүй. Өвдөөд уйлж байна уу, өлгийндөө шээчихээд уйлаад байна уу гээд асуудал их учир маш их стрессд ордог. Ийм үед секс хийгээд урьдных шигээ галзуу байж чаддаггүй.

- Найз залуу маань намайг орондоо галзуу байхыг хүсээд байх юм. Ийм үед яах ёстой вэ?
Энэ эмэгтэй өөрөө дур тавьдаг эсэхийг мэдэхгүй юм. Хэрвээ та дур тавьдаггүй бол дур тавьж байгаа мэт жүжиглэж, эсвэл биеэ хэт барьсанаас болж найз залууд чинь баригдмал, хуурамч байгаа юм шиг санагдаж болох юм. Эмэгтэй хүн дур тавьж байгаагаа их олон янзаар илэрхийлдэг. Инээж, уйлж, орилж, майжиж, хашгирах гэх мэт өөр өөр байдаг. Гэхдээ энэ бүх сэтгэлийн эмоци нь чин сэтгэлээсээ байдаг учир өөрийгөө хянаж чадалгүй тэрээхэн үед галзуу мэт аашилдаг. Магадгүй найз залуу чинь яг тийм байдлыг хүсэж байгаа байх. Дур тавьж чадахгүй байх нь маш олон шалтгаантай байдаг учир сексологичид хандаж зөвлөгөө авч, эмчлүүлэх хэрэгтэй. Галзуу байх нь өөрөө мэдэж, хичээж хийнэ хийдэг маш хэцүү. Тиймээс дотроосоо өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдлүүд хэрэгтэй. Хэрвээ дур тавьдаг хирнээ секс нь нэг л уйтгартай байгаа бол янз бүрийн байрлалаар хийж, камасутрагийн байрлалуудаас хийж үзэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Санчир...
(202.70.34.115)
2018-05-28 11:48:14
yaj holbogdoh ve
0
0
0
Хариулах
Санчир...
(202.70.34.115)
2018-05-28 11:46:54
сайн байна ууbi asuult asuuy
0
0
0
Хариулах
Уншигч
(202.55.180.8)
2014-03-11 15:11:05
Эмчтэй нь яаж холбогдох вэ
0
0
0
Хариулах
belgiin hurul
(103.26.194.187)
2013-11-09 21:59:05
ATogoo emchtei yaj holboo barih uu tuslaach
0
0
0
Хариулах
emegteichuud.mn
(202.179.20.219)
2013-11-04 16:16:16
ТА infoemegteichuudmn хаягаар асуудлаа бичнэ үү Таны хаягаар бид холбоо барих утсыг илгээх болно
0
0
0
Хариулах
odnoo
(202.21.105.10)
2013-11-01 21:29:08
Ene emchtei yaj holbogdoh ve
0
0
0
Хариулах