13 жилийн дараа дахин дэлгэцнээ

Одоогоос 10-аад жилийн өмнө анх UBS телевизийн дуу оруулттайгаар манай үзэгчдэд хүрч байсан "Нууц материалууд" телевизийн олон ангит киноны шинэ ангиуд үзэгчдийн хүртээл болохоор болжээ.



Тайлагдашгүй үзэгдлийн араас мөрддөг царайлаг хоёр мөрдөгчийн адал явдал дахин үргэлжлэх болсон нь олон олон үзэгч фенүүдийг баярлуулаад байна. Киноны продьюсер, найруулагчаар Крис Картер ажиллахаар болсон бөгөөд "13 жилийн удаан хугацааны завсарлагааны дараа кино дахин үзэгчдэд хүрэх болсон нь үнэхээр гайхалтай" хэмээн дурджээ. Холбооны Мөрдөх Товчооны мөрдөгчид болох Фокс Малдер, Дана Скалли нарын дүрд хуучин жүжигчид болох Давид Духовни, Жиллиан Андерсон нар тоглохоор болсон байна. Нууц материалууд кино нийтдээ 16 Эмми авардсын, Алтан бөмбөрцөг наадмын 5 удаагийн шагналтай бүтээл юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.