Жолооч бүсгүйчүүдээ өнөөдөр ”Дугаарын хязгаарлалт” үйлчлэхгүй шүү!

НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ. Харин энэхүү зохицуулалтыг амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.


Өнөөдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Дашрамд дурьдахад УИХ-аас  2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.