Өнөөдөр “Гэр бүлийн хайрлал” чуулган болно

Өнөөдөр өдрөөс эхлэн энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганыг “Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвлэл”-ээс зохион байгуулж байна. Хаадын зам хэмээх жуулчны баазад болох уг чуулганд архи тамхины хор хөнөөлийн талаар сургалт явуулж урлаг, спортын тэмцээн зохиох гэнэ.

ЭМЯ, ХЗДХЯ, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв хамтан зохион байгуулж буй энэ чуулганы гол зорилго нь архи тамхинаас болж гэр бүлийн аз жаргал, гишүүдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлыг чухалчлан авч хэлэлцэхийн зэрэгцээ уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хайх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.