Арьсаа хэрхэн эрүүл байлгах вэ?

    Эмэгтэйчүүд бидний хамгийн их анхаарал тавьдаг зүйлсийн нэг бол арьс. Гоё сайхан арьс нь  биднийг үнэхээр гэрэлтэй, залуу, ѳнгѳлѳг гоё харагдахад маш ихээр нѳлѳѳлдѳг. Тэгвэл гоёмсог арьстай байхын тулд юуг хэрэглэх ёстой вэ? 
Ус

    Ус бол хүний биeнд хамгийн хэрэгтэй амин дэм. Амьдрал усан дээр тогтдог ба усгүйгээр хүний биe эрхтэн эрүүл байж чадахгүй шүү дээ.  Хүний арьс ус,
витамин, протин, ѳѳх, минралаас тогтдог. Ус нь арьсыг цэвэрлэж, зѳѳлѳн булбарай харагдуулдаг. Мѳн хэрэггүй, хортой бодисыг цэвэрлэн гаргаж эд эсэнд
тань хэрэгтэй бодисыг шингээж боловсруулахад тусалдаг. Нүүрэн дээр аль эсвэл биeн дээр туурж гарсан тууралт, батга усгүйдэлтэй холбоотой байж болдог ба хүн ѳдѳрт уух усныхаа хангамжийг байнга хангаж арьсаа дотроос нь цэвэрлэж байх хэрэгтэй. Ѳдѳрт хүн дор хаяж 10-12 аяга ус уух хэрэгтэй ба ингэснээрээ та биeндэх хэрэггүй бодисоо угаан гаргаж байгаагийн зэрэгцээ биe эрхтэнээ сайн усалж байна гэсэн үг.

Цэвэрлэж угаах

    Арьсаа ѳдѳр болгон цэвэрлэснээрээ та арьсанд хуримтлагдсан тос, хирийг арилгаж байгаа хэрэг юм. Элдэв илүүдэл тосгүй байснаараа арьс агаарт байгаа тоос шороог бага хуримтлуулдаг. Мѳн үхжсэн арьсыг устгаж цэвэрлэж шинэ арьс төлжихөд тусалдаг. Арьсаа угаахдаа та сайн тойруулж массаж хийж угаавал нүүрний тань цусан хангамж сайжирч арьсыг тань улам ѳнгѳлѳг болгоно. Та харин ѳѳрийн арьсанд тохирсон цэвэрлэгчээ зѳв сонгох хэрэгтэй ба тослог арьстай бол асидтай цэвэрлэгч сонгох, хуурай арьтай бол кремтэй цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Мѳн арьсаа тогтмол цэвэрлэсэнээрээ арьс тань дахиж шинэ будалт авахад бэлэн болдог.

Antioxidant (үл исэлдүүлэгч)

    Жимс, ногоо, загас ба загасны тос, омeга 3 зэрэг нь antioxidant-оор баялаг ба хорт хавдар, зүрх судасны ѳвчний эсрэг байж, эдгээр ѳвчиныг үүсгэж, эсийг гэмтээдэг бодисуудыг устгадаг. Antioxidant-ooс хамгийн хэрэгтэй нь витамин С ба E юм. Витамин E нь эсийн хальсыг хамгаалдаг ба витамин С нь коллагин үүсгэж арьсны үрчлээнээс сэргийлдэг.  Алим, лимон, ситрик ихтэй жимс С витаминаар баялаг ба алмонд самар,пинат тос нь Е витаминыг ихээр агуулдаг. 

Зѳв хооллох

    Эрүүл биeд саруул ухаан оршдогийн адил эрүүл арьс ч бас оршдог ажээ. Та зѳв зохистой хооллосноороо арьсаа бас эрүүл байлгаж чадна. Тамхи, архи хэрэглэхгүй байх, шарсан хайрсан зүйлс идэхгүй байх зэрэг нь ч зөв хооллолтод хамааралтай гэнэ шүү. Хэрвээ та үнэхээр зѳв хооллож чадвал заавал гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн авж хэрэглэх шаардлагагүй. Хичнээн үнэтэй сайн бүтээгдэхүүн аваад аваад буруу хооллодог хэвээрээ бол үйлчилгээ муутай байна шүү дээ. 

Биeийн тамираар хичээллэх

    Биeийн тамираар хичээллэх нь стрессийг багасгахын зэрэгцээ ба үрчлээ багасгахад ч мөн нөлөөлдөг. Мѳн биeийн тамираар хичээллэвэл цусны эргэлт сайжирч цусан
хангамж ихэсдэг ба арьсыг улам гѳлгѳр гэрэлтэй болгодог. Түүнчлэн дасгал хийж хѳлѳрснѳѳрѳѳ та арьсны нүхнүүдээ онгойлгож хѳлсѳѳрѳѳ арьсны нүхэн дэхь бохирыг цэвэрлэж гаргадаг.

Бүрэн унтаж амрах

    Ѳдѳрт хүн дор хаяж 7 цаг унтах хэрэгтэй. Хүн унтаж амарсанаараа бүх булчин, эрхтэнгүүдийн ачаалллыг бууруулж,  дараа ѳдрийн нѳѳц энeргиэ дахин хуримтлуулдаг. Арьс ч гэсэн амарч,  гѳлгѳр толигор, сайхан харагддаг.

Нарнаас хамгаалах

    Та нарны хорт туяанаас хамгаалдаг нүүрний тос, энгэсэгийг  байнга хэрэглэж арьсаа хамгаалж байгаарай. Ялангуяа зуны хурц нар нүүрны арьсанд маш муугаар нөлөөлдөг ба арьсыг түлж хуурайшуулж, гандуулдаг. Хүний нүүрний арьс илүү зѳѳлѳн нимгэн байдаг тул та түүнийг илүү их арчлах хэрэгтэй шүү. 

Чийгшүүлж байх

Цаг агаарын байдлаас хамаарч арьс байнга хуурайшдаг. Ялангуяа хавар, намрын улиралд салхинд ихээхэн үрэгддэг нь хуурайшилтын нэгэн шалтгаан юм. Хуурайшилт хүний арьсанд үрчлээ үүсэх эх үүсвэр болдог. Тиймээс та шѳнѳ унтахдаа чийгшүүлэгч сайтай тос түрхэж байх хэрэгтэй. Ингэснээр таны арьсны цангаа гарах болно. 

Эх сурвалж: emch.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.