Нэгэн охин тэнгэрт гялалзах нэгэн одонд дурлажээ

Захидал ирлээ...

Сайн байна уу? Холын хол хүний нутагт байгаа хайрдаа зориулж бичсэн сэтгэлийг минь уншаарай. Үргэлж сайхан зөвлөгөө өгч, урмын үг хайрлаж, өглөө бүрийг өнгөлгөөр угтаж, эмэгтэйчүүд бидний нэгэн орон зайг нөхөж байдаг emegteichuud.mn сайтынхаа хамт олонд баярлалаа. Амжилт, аз жаргалыг хүсье!



Нэгэн охин тэнгэрт гялалзах нэгэн одонд дурлажээ. Тэр тэнгэрт гялалзах үй түмэн оддоос зөвхөн ганцхан одыг л харахыг маш ихээр хүсдэг болж. Зүрхэндээ түүнийг хүлээж, сэтгэлдээ мэдэрдэг болов. Нар, салхи, бороо, цас, агаараар дамжуулан тэр охин зүрхэнд гялалзах одоо мэдэрдэг байв. Зүүдэндээ түүнийгээ дүрсэлж орой бүрийг хүлээдэг болов. Тэр нэгэн од өглөө бүр нар болон гэрэлтэж, салхи болон намайг тайтгаруулж хааяа надад гомдож уурлахдаа хүчтэй салхи илгээдэг байв. Тэр миний хажууд байгаагаа өдөр бүр агаараар дамжуулан эд эс бүхэнд минь хайраа түгээдэг байлаа. Тэр охин хааяа тэнгэрт гялалзах одыг нь бүрхэх үүлтэй түүнийгээ хардан, түүнээс минь хэзээ ч салахгүй байх вий гэх айдсыг сэтгэлдээ тээн, зүрхэндээ уйлдаг байлаа. Харин тэр минь цас болон будран орж үүрд надтай хамт байхаа илэрхийлнэ. Зүрхэнд минь итгэлээ тээж, сэтгэлд минь хүлээлт болж , бодлыг минь бүрхдэг байлаа. Хааяа хааяахан маш их хүйтнийг мэдрүүлж ганцаардаж, гуниглаж, өвдөж, хэцүү байгаагаа надад мэдрүүлдэг байв. Харин би түүнийгээ дотроо хайрлахаас өөр зүйлийг хийж чаддаггүй байлаа. Заримдаа тэр бороо болон орж зүрхэнд минь нулимсыг тээдэг байв. Би түүнд гомдсон ч тэнэг юм шиг хүлээсээр л байдаг байлаа. Тэр хэдэн өдөр зүрхийг минь зүсээд хааяа намуухан шиврэх бороон дуслуудаараа дамжуулан уучлалт гуйдаг байлаа. Заримдаа аянгаар дамжуулан хагацалыг мэдрүүлдэг байлаа. Гэсэн ч тэр охин хүлээсээр л ..... ...

Тэр охин өдөр бүр нэг л зүйлийг хүсдэг байлаа.....
Тэнгэрт гялалзах зүрхний од минь хурдан харваад наддаа ирээч,
надтай хамт байгаа ч.........
Хайраа чи минь холын хол амьдралынхаа төлөө хүний нутагт зовж байгааг мэднээ ... гэхдээ хайраа баян цатгалан сайхан амьдрал надад хэрэггүй ээ, ядуу байсан ч бусдад ад үзэгдэж байсан чи минь надтай хамт байвал болоо..... Яг л энэ өгүүллэгтээ бичсэн шиг чи минь миний тэнгэрт гялалзах од , харин би өдөр бүр бусад одод харвадаг шиг чамайгаа түүний адил харваад над дээрээ хурдан ирээсэй л гэж хүсдэг.............

Kit-s Ms-дээ


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (27.123.214.113) 2014-06-28 14:32:22
Bi bs hairiga hvlej bga bvsgvi bn sanahiin jargal hvleehiin zowlon hetsvv ch ymada
naagii (202.70.46.199) 2013-11-15 14:18:11
ene vnheer goy uglvvleg b hol bga hvmvvsiin hairiin talaar bichsen bna ene ni ndd ch gsn ih teweer ugluu bi neg hvniig hvleej bga ter mini hol bga bolhoor ndd uramm hairlalwa bayrlalaa