Секс соёлд эмэгтэйн vvрэг

Айл гэрийн бол гэрэл гэгээ, амьдралын хос баганы нэгэн тулгуур, энэ ертєнцийн гоо сайхны цогцлол эх болсон эмэгтэй таны гэр бvл, сексийн амьдралд гvйцэтгэх vvрэг даанч их . Секс бол эр, эм хоёрын дундын vйл, хамтын бvтээл мєн.

Секс эхнэр, эмэгтэй байхын тулд юуны ємнє єєрийгєє сайн судлах хэрэгтэй. Yvнийг ганцаараа байх vедээ цэвэр таатай орчинд хийвэл зохимжтой. Єєрийгєє судлахад толийг ашиглаж болно. Толиноос єєрийгєє бvрэн танихын дээр сонирхож оролдох юм бишгvй байгааг ухаарч болно. Биеийнхээ аль хэсэг илvv тааламжтай мэдрэмжтэй байгааг олж судлах хэрэгтэй.

Чимээгvй нам гvм орчинд гэрэлтvvлгээ багасгана. Лаа юм уу, ханын бvдэг гэрэл асаана. Усанд орж, ор дэрний хэрэглэлээ сольж, єєртєє таатай зєєлєн vнэртэн хэрэглэвэл зvгээр. Энэ vедээ гоо сайхны сэтгvvл сэлт vзэж, урин тачаангуйн ном уншиж таашаавал зvгээр. Намуухан уянгалаг ая тавьж, нvцгэн биеийн бvжиг хийгээд єєрийгєє шинж. Танд сайхан бие, эвтэйхэн хєдлєх авьяас байгаа биз.



Нvцгэлж орондоо ороод эхлээд дээшээгээ, дараа нь хоёр хажуугаараа ээлжлэн хэвтэж, хоёр хєх, бэлхvvсээ зєєлєн илж таална. Хєхнийхєє товчийг имэрч товойлгож єгнє. Нvдээ алгуурхан аньж, хэсэг мэдрээд зєєлєн нээ.
Иллэгээ алгуурхан доошлуулж умдаг, бэлгийн уруулаараа зєєлєн vрэлдvvлж, хэлvvгээ олж сэрээ. Тvvнийг дээрээс доош нь, дороос дээш нь янз янзаар зєєлєн оролдоход эрэгтэй хvний эр бэлэг лугаа адил хатууран, хэрэндээ хєвчирч босдог. Бэлгийн уруулын завсраас чинь яльгvй чийглэг гарсан байж мэднэ. Бvр цааш нь хурууныхаа єндгєєр бэлгийн уруулын завсар руу, улмаар vтрээ рvvгээ оруулан оролдсон ч болно. Ингэж оруулснаар vтрээний дотор хананы аль хэсэг нь илvv мэдрэмжтэй байгаа нь аяндаа мэдэгдэнэ. Энэ бvх vйлдэл бол таны єєрийгєє таних, эротик мэдрэмжээ олох vйлдэл юм.
Эмэгтэй хvний бэлгийн дур хvслийг хангадаг гол тєв нь цочирч мэдэрсэн vтрээ мөнөөсөө мөн боловч хөх, хэлvv, хярзан зэрэг эрхтэн дур ханахад чухал vvрэгтэй оролцдог.



Манай хvvхнvvд, эхнэр хvний нэлээд тvгээмэл дутагдал бол гэр орондоо, эр нөхрийнхөө дэргэд бол хамаагvй байж болох мэтээр бодож, єєрийгєє зөнд нь хаядаг явдал юм. Гэтэл эр хvн гэдэг угаасаа эмэгтэй хvний гоо сайхныг харахын төлөө заяагдсан улс. Хvvхнvvд ч эрчvvд сайхан харагдах гэж гоёдог бус уу.
Дотуур хувцсаа зєв сонгосон байх нь таны өөрийгөө мэдрэх, ялангуяа эрийн анхаарлыг татаж, нvдийг булаадаг хvчтэй хэрэгсэл гэдгийг байнга санаж яваарай.
Гэр орондоо байхдаа будаж шунхдаад байдаггvй юм гэхэд эмэгтэй хvний намба төрхөө умарталгvй харин ч тvvнээ эрхэмсгээр илэрхийлж байвал таны нөхөрт таатай байх болно. Тvvнд санал тавьж дотуур хувцсаа тайлуулж, бол өгвөл нөхөртэйгээ  хамт душинд орж байх хэрэгтэй. Усанд орох vедээ бие биенийгээ, тvн дотроо бэлэг эрхтнээ харилцан угааж, зөөлөн алчуураар арчиж өгч байвал сайн.
Yvл борооны ажил хэдийвээр хvний нандин нууцын хэрэг ч гэлээ секс соёл газар орноо өөрчлөхийг битvvдээ хvсэмжилж байдаг. Заавал ор дэрэндээ гэсэн юм байхгvй. Сандал буйдан дээр, машин дотор, ойд, голын эрэг дээр, ванны өрөөнд... Ийм саналыг эхнэр хvн зөвгөөрдөггүй төдийгvй санаачлагч байх хэрэгтэй.
Эмэгтэй хvний гэрийн доторхи тавилга юмныхаа байр, байршлыг vе vе өөрчилж байх нь ч секс агуулгатай гэж vздэг. Унтлагын өрөөний тавилга хэрэгсэл, тэдгээрийн байршуулалт, ор дэрний хэрэглэлийн өнгө vзэмж, угаалга, индvvдлэг, засалт тохируулга энэ бvхэн зохистой сексийн таатай орчинд бvрнээ хамааралтай.



Эр бэлгийг vнсэн таалах нь эрийн дур хvслийг дээд зэргээр бадраах аргын нэг. Эрvvл болоод бохиргvй байвал эр бэлэг амны хөндийгөөс хавьгvй цэвэрхэн эрхтэн. Энэ нь нэг талаас тvvний амархан цэвэрших чадвартайд байдаг. Нөгөө талаар амны хөндийд шvд, хэл, буйл, тагнай, гvйлсэн булчирхай, залгиур хоолой гээд гадна, дотор орчинтой шууд харьцдаг олон эрхтнvvд байрладаг тул тэнд өвчин vvсгэдэг, vvсгэдэггvй нянгууд маш их байдаг. Эр бэлэг эрхтэнд тийм олон салаа салбар байхгvйн дээр гадны харьцаа багатай, далд явдаг. Иймээс секс соёлд эрvvл ахуйн шаардлагад нийцсэн бол бэлэг эрхтнийг vнсэх, хөхөх vйлдлийг хэвийн явдал гэж vзнэ.

Судалгаанаас vзэхэд эмэгтэйчvvдийн нэлээд /62 хувь/ нь гар хангалга хийдэг бөгөөд тэр нь эмэгтэй хvний бэлгийн мэдрэмжээ дээшлvvлэх, аятай зөв хурьцах эв дvйгээ олж сурах, биеийн булчингуудаа хєгжvvлэн, уян хатан хєдєлгєєнийг төлөвшvvлж өгдгөөс гадна өөрийнхөө секс онцлогийг мэдэж, тэгснээрээ эр хvнтэй хавьтах vед тvргэн тавих бэлтгэл болдгоороо ач холбогдолтой юм. Мөн мастурбацийг /гар хангалга/ амжилттай хийж сурснаар өөрийнхөө бие сэтгэлийг эзэмдэн жолоодож сурах ач холбогдолтой гэж vздэг.


Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ariuka (202.70.46.205) 2014-01-07 11:41:50
Xelvvnii dur tavilt xeden min bolox ve Turshij vzsen hvvhnvvdee xeleerei
tsetsge (112.72.13.199) 2014-01-06 02:25:29
Mash xeregtei medelel oruulje Bayarlalaa