”Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний титмийн эзэн маргааш тодроно

”Face of beauty international” олон улсын тэмцээнийг Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд жил бүр 70 гаруй орноос үзэсгэлэнт охидоо илгээдэг ажээ.



Монгол улсын хувьд энэ жил анх удаа халхын хацар гоо охиноо илгээхээр онлайн сонгон шалгаруулалтыг албан ёсны лиценз эзэмшигч “Эн Си Би Эм” компаниас явуулж, 40 гаруй оролцогчдын материалыг Шинэ Зеланд улс дахь төв рүү илгээжээ. Харин уг шалгуурт сэтгүүлч Г.Билгүүн шалгаран эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.



Эх дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг болсон гоо сайхны “олимп” арваннэгдүгээр сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байна. Мөн 2012 оны ялагч Дани улсын оролцогч Жозефин Эгэбжерг энэ жилийн хамгийн сайхан гоо бүсгүйд титмээ шилжүүлэн өгөх аж. Харрин титмийн эзэн энэ сарын 13-нд Тайланд улсын нийслэл Бангкок хотод болох финалын шатны шалгаруулалтын дараагаар тодрох юм.



Сонирхуулахад, Г.Билгүүн нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. Түүнчлэн “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг бөгөөд “Face Model” тэмцээний шилдэг тав, Залуу модель улсын уралдааны тэргүүн байр, STYLE 7 тэмцээний дэд байрын шагналуудыг хүртсэн төдийгүй олон реклам, клипэнд тоглож, уншигч үзэгчдийн хэзээний танил болсон билээ.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.