“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аянд нэгдэхийг Emegteichuud.mn сайтын хамт олон уриалж байна
;Сэтгүүлчид нийгмийн хөгжлийн төлөө ТББ-ын дэргэдэх Emegteichuud.mn сайтын хамт олон “Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор эхлүүллээ.
Энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг “Халамжийн цэцэрлэг” болох улсын тэргүүний 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийг шинээр тохижуулж өгөхөөр зорилт тавин ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд 308 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 46 цэцэрлэг нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн 24 цагийн цэцэрлэгүүд нь асрамжийн чиглэлээр буюу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хүлээн авдгаараа онцлог юм. Эдгээр цэцэрлэглэгүүдийн нэг нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын тэргүүний 28-р цэцэрлэг билээ.

Тус цэцэрлэг нь анх 1936 онд “Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын хүүхдийн цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд эдүгээ 76 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн барилга нь 1959 онд ашиглалтанд орсон, чулуун суурьтай, тоосгон ханатай адрын болон давхар, дундын модон хучилттай, модон шувуу бүхий төмөр дээвэртэй байгаа юм.
Түүнчлэн 1993 оноос эхлэн ХУД-ийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 1-16 хорооны амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн өнчин, хагас өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг 24 цагаар хүлээн авч Сургуулийн өмнөх боловсрол олгодог “Халамжийн цэцэрлэг” болжээ.
Тус цэцэрлэг нь 34 багш ажилтантай, 170 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн байрны хувьд 54 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд анги тохижилтын хувьд бүх эд хогшил нь дээр үеийнхээрээ гэж хэлж болохоор.

28-р цэцэрлэг нь хэдийгээр улсын цэцэрлэг боловч “Анги тохижилт”-нд улсаас мөнгө төсөвлөдөггүй аж. Эцэг эхчүүдээсээ хандив цуглуулаад ангиа тохижуулъя гэхээр амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг авдаг учраас хандив, мөнгө цуглуулах боломжгүй байдаг аж.

Та бүхний харж байгаачлан бага бүлгийн энэхүү анги нь модон шалтай, дотроо ариун цэврийн өрөөгүй, хүүхдүүдэд зориулсан тавиур булангууд нь элэгдэж хуучирсан, цэцэрлэгийн насны хүүхдийн стандарт шаардлагад нийцэхгүй, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, танин мэдэхүйн ач холбогдол бүхий зүйлээр дутмаг, сандал ширээ нь муудаж хугарсан, эвдэрсэн байдалтай байгаа юм.

Бидний хойч үе болсон энэ бяцхан үрс сургуулийн өмнөх насны боловсролоо ийм орчинд эзэмшиж байна. Тиймээс бид энэхүү сайн үйлсийн аяны санаачлагыг гаргаж байгаа юм. Эрхэм уншигч таныг хувиараа болон байгууллага хамт олноороо бидэнтэй нэгдэн халуун дулаан сайхан сэтгэлээр эдгээр бяцхан дүү нарынхаа тавтай тухтай орчинд сурч хүмүүжих бололцоог хамтдаа бий болгохыг Emegteichuud.mn сайтын хамт олон уриалж байна...

"Гэрэлт ирээдүй"
Сайн үйлсийн аян
" Удирдамж"
Санаачлагч: Сэтгүүлчид Нийгмийн Хөгжлийн Төлөө ТББ-ын дэргэдэх EMEGTEICHUUD.MN Эмэгтэйчүүдийн үндэсний цахим сэтгүүл
Үргэлжлэх хугацаа: 2013.11.08 - 2013.12.08
Уриа: "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье"
Аяныг зохион байгуулах үндэслэл:
Emegteichuud.mn сайтын хамт олон бид улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ тав тухтай орчинд тоглож, сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхээр сайн үйлсийн аяныг эхлүүлж байна.
Аяны зорилго
Энэхүү аяны зорилго нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бяцхан дүү нартаа сургалтын орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, хүртээмжийг хангасан орчинг бүрдүүлж өгөхөд оршино.
Зорилтот бүлэг
ХУД-ийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 1- 16 хорооноос амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур буюу эмзэг бүлэгт харъяалагддаг өнчин, хагас өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг 24 цагаар хүлээн авч Сургуулийн өмнөх боловсрол олгодог “Халамжийн цэцэрлэг” болох УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 28-р ЦЭЦЭРЛЭГИЙН бага бүлгийн анги тохижилтын ажлыг гүйцэтгэхээр зорьж байна.
Хамрах хүрээ
-Аж ахуй нэгж, хувь хүн
Хийгдэх ажлууд
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 28-р ЦЭЦЭРЛЭГИЙН бага бүлгийн анги тохижилтонд дараах зүйлсийг бүрдүүлнэ.
Үүнд:
-Дрож
-Хулдаас
-Ариун цэврийн тавиур
-Цагаан хэрэглэл
-Гэрэл
-Мэдээллийн булангууд
-Зурагт
-Тавиурууд
-Тоглоомууд
-Комик номууд
-Хоолны ширээ, сандал
-Хувцасны шүүгээ
Таны оролцоо:
Хувь хүн, албан байгууллагууд нэгдэн анги тохижилтонд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэсэг хэсгээр нь хувиарлан авч бүрдүүлэх боломжтой.
Жишээлвэл: Та хувцасны шүүгээг хийж өгөх боломжтой бол аян зохион байгуулагчид хандан бүртгүүлээрэй.
Аяныг зохион байгуулагчтай холбогдох:
Хаяг: УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn
Event-д нэгдэх хаяг: https://www.facebook.com/events/157550374454943/
E-mail: info@emegteichuud.mn
Утас: 9988-2222, 7007-2222
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.