Энэтхэгтийн мэргэшсэн эмч нар Монголд

Бүсгүйчүүддээ энэ үдэш нэгэн таатай мэдээллийг хүргэж байна. Өвчин ямар ч хүнд хэлж биш хийсч ирдэг. Ойр дотны хэн нэгэн тань өвдөн шаналж байгаа бол үүнд анхаарлаа хандуулаарай! Ялангуяа Монголд эмчлүүлэх боломжгүй бол.

Энэтхэг улс бол эмчилгээ үйлчилгээний чанараараа дэлхийд дээгүүрт ордог төдийгүй олон хүн амтай байдаг учраас аливаа эмчилгээний өртөг хямд байдгийг манайхан мэдэх нь зүйтэй болов уу?


Тэгвэл тус улсдаа хамгийн сайн эмнэлгүүдийн нэг гэж үнэлэгддэг 1000 ортой “Continental” эмнэлэгийн эмч болон үүсгэн байгуулагчид манай улсад цөөхөн хоногийн хугацаатай айлчлан ирсэн юм. Тэд эрүүл мэндийн сайд болон бусад мэргэжилтэнгүүдтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар болон Монголын эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн юм. Хамгийн баярлууштай нь манай эмнэлгүүд болон эмч нар, өвчтөнтэй нээлттэй уулзалт хийж зөвлөгөө өгч байна.

Continental” эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдийн өвчлөлд түлхүү анхаарлаа хандуулдаг юм байна. Ялангуяа олон төрлийн хавдарыг анагаадгаараа үйлчлүүлэгчидийн талархлыг хүлээж чаджээ. Үүсгэн байгуулагч ноён Гуру бол элэгний маш мэргэшсэн эмч юм билээ. Тэрээр хэлэхдээ манай эмнэлэгт найдвартай үйлчлүүлэх бүрэн нөхцөлөөр хангагдсан төдийгүй хамгийн гол онцлог нь одоогийн хамгийн түгээмэл гэр бүлийн асуудал болоод буй үр суулгах хагалгааг хийдэг гэдгээ тун бахдалтай ярьж байсан юм.


Бүсгүйчүүдэд хамгийн их тулгардаг  хөх сэргээх хагалгаа, олон төрлийн хавдрын хагалгаа, дурангын хагалгаа зэргийг маш хямдаар чадварлаг эмч нараар эмчлүүлэх боломжтой болж байна шүү!

Энэхүү эмнэлэг манайд айлчлах болсон түүх нь маш сонирхолтой бөгөөд сайхан түүх бий!

Одоогоос яг жилийн өмнө С. Темирлан Рей хэмээх хүү  хамар залгиур хоолойн хавдрын 3-р үе гэсэн оноштойгоор ХСҮТөвд удаан хугацаагаар хэвтэн маш хэцүү нөхцөлд байсныг та бүхэн санаж байна уу? Бид ч энэ тухай мэдээлж Монголчууддаа сайн үйлсийн аянд уриалж байсан. С. Темирлан Рей хүү бол үеийнхнийгээ манлайлсан маш мундаг хүү төдийгүй тэрээр энэхүү эмнэлэгт эмчлүүлээд бүрэн эдгээд ирсэн юм.


Ийнхүү ирээдүйн шилдэг боловсон хүчнээ босгоод ирж чадсан сайн санаат Монголчууддаа талархаж байгаа тухай түүний ээж С.Гули ярьж байсан юм. С. Гули гэх энэ эмэгтэй хүүгийнхээ төлөө бүхнийг хийсэн төдийгүй маш зоримог боловсролтой мундаг ээж . Тэрээр зөвхөн өөрийн хүч чадлаар энэхүү эмнэлгийн удирдлагуудтай холбогдон эх орондоо урьж чадсан юм.

Энэтхэг эмч нар энэ сарын 26-28 хооронд манай улсад айлчилж байгаа учраас амжиж үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай уншигчидаа!

Байршил: “Бид таны төлөө“ эмнэлэг

Утас: 96482011

         89712011



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
баяраа (112.72.11.67) 2015-03-28 22:41:58
Сайн залуу би түүнийгээ зөвхөн ингэж л боддог
Хайртай (112.72.11.67) 2015-03-28 22:30:07
Энэ рүү тэр минь орж ирдэггүй байх гэж бодоод л энд бичлээ чи минь зовж шаналсан бол намайг уучлаарай би чамдаа хайртай болохоор тийм л муухай зан гаргасан би сүүлийн удаа уучлал гуйж байна
bi zaabal edgenee (112.72.11.67) 2015-03-28 22:25:52
би зөвхөн тэр хүнийг хайрласан гэвч элэгний вирустай гэж гарснаасаа хойш түүнд нэг ч хайртай гэж хэлээгүй ээ би түүндээ шударга хандаж чадсан гэж боддог түүний дургүйг хүргэхийн тулд би энэ хорвоогийн хамгийн муухай үг зөвхөн түүндээ л хэлсэн ингэх бүрт зүрх минь урагдаж байсан ч зөвхөн түүнийхээ төлөө энэ бүхнийг хийсэн надад үүнээс өөр хийж чадах зүйл юу ч байгаагүй Би түүнд хайртай би түүнийхээ сүү шиг цагаахан бас хүүхэд шиг зангаас айсан миний дэргэд байвал тэр эр хүн гэдгээ мэдэрч чадахгүй байх вий эсвэл надтай хамт байвал жаргалтай байж чадах болов уу гээд хааяа мөрөөдөн боддогби түүнтэйгээ хэзээ нэгэн цагт заавал уулзах байх гэж боддогби эв эрүүл болоод өөртөө итгэлтэй болсон хойноо түүнтэйгээ заавал уулзана тэгээд л өөртөө итгэлтэйгээр би чамдаа хайртай гэж хэлнээwhat are words play the piano төгөлдөр хуур тоглож сурсан энэ дууны жоохон хэсгийг түүндээ тоглож өгнө гээд сурсан Би түүндээ хайртай гэдгээ бурханд өдөр бүр л хэлдэг бурхан минь түүнтэй минь уулзуулж өгөөрэй гээд л
Ariun (126.254.1.89) 2014-01-24 20:57:52
Hurdan edgeerei eh orondoo heregtei sain hun bolooroi
Tuul (202.179.20.242) 2014-01-24 09:46:02
Mundag huu bnsht zaawal edgeh bolno oo