“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” энэ сарын 29-нд болно

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулдаг видеомейкэрүүд болон хамтлаг, дуучдын оны шилдэг клипийг шалгаруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам 11 дүгээр сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.


“Mongolian music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион явуулсаар ирсэн тус наадам сүүлийн нэг жил завсардаад байсан юм. Харин энэ жилээс эхлэн “UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” нэртэйгээр оюуны өмчийн эрхийн дагуу анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ жил нийт 15 онцгой номинацид хамтлаг, дуучдын 2013 онд гаргасан видео клипүүдийг өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах юм байна. Мөн “Оны шилдэг клип” номинацийн эзнийг хамгийн өндөр шагнал хүлээж байгаа ажээ.

Ийнхүү Монголын клипний ертөнцийн түүхэнд шинэ хуудас болон үлдэх “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам рок поп урлагийн оддыг нэгэн дээвэр дор ёслол төгөлдөр урьж, шинэ үеийн хөгжмийн урлагийн  видео клипний шилдгүүдийг тодруулах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.