Дэлхийд танигдсан Ази эмэгтэй Жан Цзыи
Бүсгүй танд Хятад, Хонгконг төдийгүй дэлхий дахинаа алдаршсан жүжигчин Жан Цзыигийн тухай сонирхолтой мэдээлэл болон, түүний үзэсгэлэнт фото зургуудаас хүргэе.
Монголд “Гейшагийн дурсамж” киногоороо танигдсан хятад бүсгүй Жан Жиүг 1979 онд Бээжинд төржээ. Жанг 11 насандаа бүжгийн спортоор хичээллэн, үндэсний өсвөрийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд ялагч болж, Хонг Конгт телевизийн шоу нэвтрүүлэгт орсон аж. Харин 17 настайдаа кинонд тоглож, 1999 онд анхны гол дүрээ бүтээжээ. Улмаар драмын урлагийн академид суралцах болов. Түүнийг дэлхий дахинаа Хятад, Хонг Конгийн тулаант кинонуудад дүр бүтээснээр нь үзэгчид илүү сайн мэднэ. Тйимдээ ч Япон, Солонгос, Холливуудад эрэлттэй жүжигчин болж чадсан биз ээ.

Одоогоор 30 гаруй кинонд
тоглож, ихэнхид нь гол дүр бүтээсэн ба гадаад дотоодын кино наадмуудаас 20
гаруй шагнал хүртээд байна. Харин Холливуудын кинонд анх 2002 онд тоглосон
байдаг. Үзэсгэлэнт бүсгүй маань “Гейшагийн дурсамж” киноны пробонд япон,
хятадын олон сайхан авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай батлан
харуулж чадсан гайхамшигтай нэгэн билээ. Ингээд түүний сүүлийн үеийн фото зургаас хүргэж байна.















