Жан Жиүг:Холливудад гялалзсан Азийн эмэгтэй жүжигчид цуврал
Жан Жиүг нь Хятад, Тайвань, Хонгконг төдийгүй Азийн зүүн бүсийн алдартай жүжигчин. Дэлхий даяар Хонг Конг, Хятадын тулаант кинонд дурлагчид түүнийг сайн мэднэ. Харин "Гейшагийн дурсамж" кинонд гайхалтай тоглосноор дэлхий дахинд алдаршиж алдар хүндийн эзэн болсон. Тэрээр энэ киноны пробонд япон, хятадын олон сайхан үзэсгэлэнт авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай баталж чадсан.

Жанг бол 1979 онд Бээжинд төрсөн Хятад бүсгүй. Тэрээр 17 настайгаасаа кинонд тоглож 1999 онд анхны гол дүрээ бүтээсэн байдаг. Бүжгийн спортоор хичээллэж 15-тай үндэсний өсвөрийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж Хонг Конгт телевизийн шоу нэвтрүүлэгт орж улмаар Драмын урлагийн академид суралцах болжээ.

Түүний тоглосон кинонууд түүнд амжилтуудыг авчирсан бөгөөд Хятад, Хонг Конг төдийгүй Япон, Солонгос, Холливуудэд эрэлттэй жүжигчин болоход нөлөөлсөн юм. Одоогоор 30 гаруй кинонд тоглоод байгаа ба дийлэнх нь гол дүр юм. 2002 онд анх Холливудын кинонд тоглосон.

Авъяаслаг, үзэсгэлэнт жүжигчин, загвар өмсөгч бүсгүй маань гадаад дотоодын киноны наадмуудаас 20 гаруй шагналын эзэн болоод байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.