Одонд ойрхон очсон анхны ээжтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзжээ

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. Тэгвэл МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрийг тохиолдуулан сансрын багийнханд цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна. Тэрээр цахим хуудсандаа “Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. Сансрын багийнхандаа баяр хүргэе. Хүний амьдралыг гайхалтай мөчүүд гэрэлтүүлж байдаг. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгчтэй би уулзах юм гэж зүүдлээ ч үгүй байлаа. Гэтэл саяхан Сочид болсон өвлийн олимпын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр тэр гайхамшигт цор ганц хүнтэй нүүр тулав. Амьд Гагаринтай уулзах мэт. 1963 онд Валентина Трешкова сансарт ниссэн. Одонд ойрхон очсон анхны ээж. Дэлхийн 5 улсын баатар энэ бүсгүй Монголд маань 2 удаа ирж байжээ” хэмээсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






