Мэдээллийн технологийн салбарын “дур булаам” хүүхнүүд
Та бүхэндээ мэдээллийн технологийн салбартаа
тэргүүлэгч, үлгэр жишээ болсон хүчирхэг басхүү дур булаам бүсгүйчүүдийн
талаарх дараах мэдээллийг хүргэж байна.

Шерил Сэндберг / “Facebook.com”
Марисса Мэйер / “Yahoo!”
“TIME” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн
хамгийн нөлөө бүхий “100” хүний нэгээр нэрлэгдсэн технологийн салбарын
шилдэг боловсон хүчин Шерил Сэндберг нь 2008 оноос “Facebook”-ийн
хариуцлагатай CEO-гийн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд өмнө нь
“Google”-д ажиллаж байжээ. Түүнийг “Facebook”-т ажиллах болсноос хойш
компаний сурталчилгаа, маркетингийн салбарт багагүй ахиц гарсан гэж
үздэг юм байна. Шерил нь “Forbes” сэтгүүлээс онцолсон дэлхийн №6 дахь
хүчирхэг эмэгтэй ажээ.

“Google”-д хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг байсан Марисса Мэйер
2012 оноос “Yahoo!”-гийн CEO / Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ.
“Fortune” сэтгүүлээс гаргадаг Америкийн “Шилдэг - 500” компаний №14
бичигдсэн “Yahoo!”-гийн удирдах албан тушаалыг хашдаг энэ эмэгтэй
одоогоор дэлхийн хамгийн залуу (CEO) бизнес хатагтайгаар нэрлэгддэг
гэнэ.

“Ubisoft Toronto” нь Францын видео тоглоом хөгжүүлэгч “Unbisoft”
компаний Канад дахь салбар нь бөгөөд 2009 онд байгуулагджээ. Студийнхэн
“Splinter Cell” хэмээх шинэхэн тоглоомыг бүтээх ажилдаа ороод байгаа юм.
Харин Жэйд Рэймондын хувьд тэрээр “Assassin’s Creed” тоглоомын продюсер
гэдгээрээ нийтэд танигдсан бөгөөд компанийхаа удирдах албан тушаалыг
хашдаг эмэгтэй юм байна.

Мэдээллийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн
нэг Данагийн жинхэнэ нэрийг Дана Мишель Мэттас гэдэг бөгөөд тэрээр
“Microsoft” компаний судалгааны багийн ахлах мэргэжилтэн юм байна.
Сансарын нисэгч болох мөрөөдөлтэй байсан Дана гэмтлийн улмаас мөрөөдлөө
биелүүлж чадаагүй ч мэдээллийн технологийн салбарт цахиур хагалан яваа
нэгэн билээ. Түүнийг этгээд боловч загварлаг стилээр нь андахгүй гэнэ.

Эмма Барнет / “The Daily Telegraph”
Дэлхийд алдартай Их Британий өдөр тутмын “The Daily Telegraph” сонины эмэгтэйчүүдэд зориулсан “Wonder Women” булангийн эрхлэгч, нэвтрүүлэгч Эмма улс төр, бизнес, гэр бүл, хайр ба сексийн тухай мэдлэг мэдээллийг түгээгч чадварлаг сэтгүүлч ажээ. Тэрээр эрхлэгчийнхээ ажлын хажуугаар “London’s Biggest Conversation” радио нэвтрүүлгийг хөтлөн хүргэдэг юм байна.

Марина Орлова / “HotForWords.com” (“YouTube”)
ОХУ-ын хэл бичгийн мэргэжилтэн Марина Владимировна Орлова нь “YouTube.com” дахь онлайн шоу нэвтрүүлэг хөтөлж интернэтээр алдаршсан нэгэн ба “Bankrate.com” сайтаар дамжуулан хэрэглэгчдэд санхүүгийн мэдлэг мэдээллийг түгээх “видео нэвтрүүлэг”-ийг хүргэдэг байна. “Ухаалаг басхүү дур булаам” уриатайгаар олны анхаарлыг татсан Марина нь хэлц үг хэллэгтэй холбоотой тайлбар мэдээллийг давхар түгээдэг ажээ.

Жоли Өү’Дель / “VentureBeat.com”
Вэб хөгжүүлэлт болон вэб дизайны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч Жоли технологийн салбарын мэдээ мэдээллийн “VentureBeat.com” сайтад ажилладаг. Технологийн салбарын хамгийн чадварлаг сэтгүүлчээр нэрлэгддэг тэрээр хоол хүнсний технологиор мэргэшсэн блогчин гэнэ. Жоли их ажлынхаа хажуугаар хоолны жор зохиож, гэрийн эзэгтэй нартай санаа бодлоо хуваалцах дуртай ажээ.

Жессика Чобот / “G4TV / IGN”
Анимэ / Манга болон видео тоглоомд угийн сонирхолтой Жессика Чобот “IGN Entertainment” сайтын хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилладаг юм байна. Энэ нь кино, дуу хөгжим, видео тоглоом зэрэг энтертайнментийн мэдээ мэдээллийг түгээдэг цахим сайт ажээ. “Sony PSP”-г долоож авахуулсан зургаа интернэтэд байршуулснаар олны анхаарлыг татаж, улмаар видео тоглоомны сурталчилгааны моделийн ажлаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ.

София Аморусо / “Nastygal.com”
София бол дэлхийн 60 гаруй оронд байнгын үйлчлүүлэгчтэй болсон онлайн худалдааны “Nastygal.com” сайтын захирал бөгөөд “INC Magazine” сэтгүүлээс тус сайтыг үй ажиллагаагаа хурдацтайгаар өргөжүүлэн тэлж байгаа худалдааны шилдэг сайтаар нэрлэжээ. Охид бүсгүйчүүдэд зориулсан загварлаг гутал хувцас, чимэг зүүлт арилжаалдаг “Nastygal.com” сайт 2006 онд байгуулагджээ.

Канадын телевизийн хөтлөгч, сэтгүүлч, жүжигчин Шира өдгөө Лос
Анжелес хотноо амьдардаг бөгөөд түүний нийтлэлүүд “Hollywood.com”,
“CBSNews.com”, “MSN.com” зэрэг дэлхийд нэр хүндтэй сайтуудад тавигддаг юм байна. Сэтгүүлч, хөтлөгчийн ажлаас гадна видео блог ажилуулдаг ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.