Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой
Өнөөдөр монгол хүн анх задгай сансарт ниссэн өдөр. 1981 оны энэ өдөр Жүгдэрдэмидийн Гүррагчаа хуучнаар ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр хөөрчээ. Тэд хуучин ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минутад хөөрсөн бөгөөд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсон гэдэг.
Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансрын нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

Сансрын уудамд амжилттай хөөрсөн иргэнээ Монгол Улс БНМАУ-ын баатар цолоор шагнасан бөгөөд түүнтэй хамт бэлтгэл хийж байсан Майдарын Ганзориг ч “сансрын нисгэгч” хэмээх энэхүү алдар гавьяатай нэрээрээ үүрд мөнхрөх юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







