Эмэгтэй хүн ганцаараа байхдаа ч гэрэлтэж байх ёстой ( 2-р хэсэг )
Өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл http://www.emegteichuud.mn/content/52291.shtml
Заримдаа эмэгтэй хүн цор ганцаараа үлддэг үе бий. Найз залуу, нөхрөөсөө салчихсан, дараагийн сонголт нь хараахан гарч ирээгүй үед, эсвэл угаасаа удаан хугацаагаар ганцаараа байх тохиолдол олонтаа. Хэрэв чи одоо ганцаардаж байгаа бол, энэ байдлаас гарахыг хүсэж байгаа бол бидний дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Ганц бие бүсгүйчүүдийн дийлэнх нь (нас хамаагүй) дараах хэдэн алдааг зуршил болгон давтдаг.

Алдаа №5.
Төгс төгөлдөр залууг бүү эрэлхийл. Холливудын од шиг яралзсан цагаан шүдтэй, санхүүгийн орлого ихтэй хэт царайлаг залуу чамд хэрэгтэй юү? Орой үдэш түүнийгээ харамлан хардаж, оройтох тутамд нь нулимс унаган уйлахын тулд уу? Энгийн дүр төрхтэй, тайван дөлгөөн ааш зантай ердийн эр хүн чиний сайн хань, итгэлт нөхөр болно гэдэгт итгээрэй. Эхэн үед ийм хүн уйтгартай бөгөөд хэт эгэл санагдах боловч яваандаа ийм тайван харилцаа холбоо хамгаас эрхэм санагдах болно шүү.
Дүгнэлт: Жинхэнэ эрдэнэс өнгөндөө биш чанартаа байдаг
Алдаа №6.
Найз нөхөдтэйгөө, ажлыхантайгаа хамт уригдсан аливаа үдэшлэг, баяр, зугаалганаас битгий татгалзаж байгаарай. Бүгд хосоороо харин би ганцаараа хэмээн сэтгэлээ бүү тавгүйтуул. Магадгүй та яг тэнд өөрийн ханхүүтэйгээ учирах ч юм билүү? Үргэлж гэртээ ганцаараа зурагт үзэж, буйдан дээрээ хэвтээд байвал таны ганцаардал улам л бодитой, бас цаг хугацаа нь урт байх болно.
Дүгнэлт: Цаг хугацааг зугаатай өнгөрөөхөөс бүү татгалз.
Алдаа №7.
Янз янзын үзмэрч, зурхайч, бөө удганаас хувь заяагаа бүү асуу. Та тэднээс ямар нэгэн шинэ зүйлийг огт сонсохгүй, харин ч өөр хөгжилтэй зүйлд зарцуулж болох багагүй мөнгө, цаг заваараа ганц уут арц, рашаан, сахиус, унших хэдэн тарни л худалдаж авна. Хар цагаан хэл ам дагасан, хэн нэгэн хүн таныг хараасан эсвэл хаа нэгэн газраас бузартсан гэж олон удаа хэлүүлсээр та өөрийгөө нээрээ өрөвдөлтэй, ядарсан, арга ядсан эмэгтэй хэмээн итгэж эдлэх ёстой байсан аз жаргалаа буцаачихаж магадгүй юм шүү.
Дүгнэлт: Өөртөө бат итгэлтэй бай.
Алдаа №8.
Гаднах төрхөндөө хайнга хандаж болохгүй! Өнөөдөр чи энэ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн сайхан залуутай болзож уулзах болно гэж өөрийгөө итгүүл. Тэгж чадвал нүд чинь аяндаа гэрэлтэж, алхаа гишгээ чинь хөнгөрч, бүх эрчүүд өөрийн эрхгүй араас чинь эргэн харах болно шүү. ИТГЭЛ + САЙХАН ХУВЦАС = АМЖИЛТ.
Үнэтэй бөгөөд гоемсог дотуур хувцас заавал худалдаж ав! Зөвхөн баяр ёслолоор, эсвэл эмчид үзүүлэхдээ биш, өдөр тутам өмсөхөөр худалдаж ав. Шинэ загвартай секси дотуур хувцас өмссөн эмэгтэйгээс онцгой нэгэн мэдрэмж цацарч эргэн тойронд байгаа эрчүүдийн сэтгэлийг гэгэлзүүлдэг юм.
Дүгнэлт: Өөр дээрээ битгий хэмнэлт хий! Өөрийгөө хайрла, эрхлүүл. Тэгвэл эрчүүд чамд татагдаж чамайг хайрлах болно.
Энэ хэдэн алдаа бол мэдээжийн хэрэг ганц бие хүүхнүүдийн хийдэг бүх алдаа биш, тэгэхдээ хамгийн түгээмэл нь. Эдгээр бэрхшээлийг даван туулж чадах юм бол та тун удахгүй шинэ хайр дурлалтайгаа учирна. Ойрын үед учрахгүй юмаа гэхэд алдаануудаа зассанаар та өөртөө илүү итгэлтэй, зоригтой, амжилттай хамгийн гол нь илүү аз жаргалтай болно шүү
Энэ эрчүүд чинь аз жаргал, баяр баясгалан ханхлуулсан хүүхнүүдээс салдаггүй юм шүү дээ!







