Анжелина Жоли нөхөртөө зүрхэн хэлбэртэй арал бэлэглэв

Анжелина Жоли бол энэ дэлхийн хамгийн зоригтой бүсгүйчүүдийн нэг билээ. Хэдийгээр түүнд гуравхан жилийн нас үлдсэн ч гэр бүлийхнийхээ төлөө бүхнээ зориулхад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд жүжигчин бүсгүй хайрт нөхөр Брэдэд агуу хайртай гэдгээ баталж, 50 насны төрсөн өдөрт нь зориулж, зүрхэн хэлбэртэй арал худалдаж авч өгсөн нь гал халуун хайрын баталгаа гэхээс аргагүй юм.


Анжелина хайртынхаа төрсөн өдөрт өвөрмөц бэлэг өгч, сюрприз барих санаа аль хэдийн төрсөн бөгөөд тус арлыг зарагдах гэж буй мэдээг тун соргогоор хүлээн авчээ. Ингээд түүнд таалагдсан тул Нью-Йорк хотын ойролцоо орших тус арлыг 12.2 сая фунтийн үнээр худалдан авсан байна.

Тиймээс арлын эзний таалалд нийцүүлэн алдарт архитектурч Франк Лоядаар засал чимэглэлүүдийг хийлгэж буй гэнэ. Тун удахгүй ирэх сарын 18-нд болох Брэдийн 50 насны төрсөн өдрийг эдний гэр бүлийнхэн шинэхэн арал дээрээ тэмдэглэхээр бэлдэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
really? (202.131.227.42) 2013-11-26 14:31:54
neeree 3-han jiliin nas uldsen yum uu