Хийлч Ч.Дэлгэрцэцэг ”Улаанбаатарын үдэш”-ийг эгшиглүүлнэ

Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон. Тэрээр "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо 2013 оны 11 сарын 30 -нд 19 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.

Түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолт бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулсны дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгийг Ч.Дэлгэрцэцэг амлалаа.

Дашрамд дурьдахад, "Улаанбаатарын үдэш" тоглолтынхоо дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.12) 2013-11-26 15:19:48
amjilt husie mash chadvarlag daichin busgui shuu