“Монголын
дизайнеруудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг,
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ ”Гоёл” наадам
өнөөдөр шилдэгүүдээ тодруулах гэж байна. Энэ жилийн буюу ”Гоёл-2014”
топ модель хэн байх бол гэдэг нь иргэд олон нийтийн анхаарлын төвд
байгаа юм. 
”Гоёл-2014” наадам энэ сарын 26-28-нд “Blue sky” цамхагт загварын долоо
хоногоо толилуулан, наадамд өрсөлдөж байгаа хувцас дизайны үйлдвэр,
урлан болон дизайнеруудын шинэ коллекциудыг олны хүртээл болгосон юм.
Энэ жилийн “Гоёл”-д БНХАУ-аас болон Хөх хотод ажиллаж байгаа монгол
дизайнер н.Түвшинзаяа шинэ коллекциуд ирж өрсөлдсөнөөрөө онцлог боллоо
гэж шүүгчид дүгнэж байна.

Өнөөдөр Соёлын төв өргөөнд “Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг
загвар өмсөгч”, “Топ модель" гэсэн гурван үндсэн төрлөөр шилдгүүдээ
шалгаруулах наадмын эцсийн шатны ёслолын ажиллагаа болно. Мисс
О.Ариунзул, Х.Бадамгэрэл, Д.Долгион, Т.Туяамаа аль нэг нь энэ жилийн
“ТОП” гэх өргөмжлөлийг хүртэх болов уу гэсэн таамаг байгаа юм.
|