Тэр утсаар хэрхэн ярьдаг вэ?
Бүсгүйчүүд ээ, та биднийг хүрээлэн буй орчлон, амьдрал ахуйд тохиолдож байгаа бүхэн учир шалтгаантай аж. Хүний зан төрх ямар байх нь өссөн орчноос ихээхэн хамаардаг гэдэг. Гэхдээ дан ганц өссөн орчин бус, эдэлж хэрэглэдэг зүйлс болон өөрт анзаарагддаггүй хөдөлгөөн бүхэн хэн гэдгийг чинь бусдад тодорхойлоод өгчихдөг юм шүү. Тэгвэл хүний зан төрхийг утсаар ярьж буй байдлаар нь амархан тодорхойлж болдог байна.

-Харилцуурыг баруун гартаа барьж ярьдаг хүмүүс зарчимч, боловсон, прагматик бөгөөд дутагдалтай тал нь зөгнөх чадваргүй, уран сэтгэмж тааруухан байдаг.
-Зүүн гартаа барьдаг бол маш нийтэч, өөрийн гэсэн онцлог зан төрхтэй хүмүүс. Тэд маг сайн харилцан яригч, сонсогч болж чаддаг. Мөн хамтран зүтгэгчийнхээ буруу үйлдлийг тэвчиж чаддаг эелдэг харьцаатай.
-Бараг нүднийхээ түвшинд барьдаг хүмүүс ихэнх тохиолдолд зөрүүд байдаг. Тэднийг ямар нэгэн зүйлд итгүүлж ятгахад тун хэцүү. Гэхдээ тэд аливааг заавал баримтад тулгуурлаж үздэг ба, худлаа ярьж чаддаггүй. Харин бусдыг бодитоор шүүмжилж чадна.
-Зүүн мөр рүүгээ гилжийж ярьдаг хүмүүс аливааг задлан дүгнэх асар их чадвартай байдаг. Тэд аливаад шүүмжлэлтэй ханддаг, үүгээр бусдыг зовоохгүйг боддог. Тэр бүр дуугараад байдаггүй ч үг хэлбэл үнэн агаад хүчтэй.
-Утсаар ярьж байхдаа нэг гараа толгойныхоо ард барьдаг хүн тогтворгүй ааштай, уцаар ихтэй. Тэдний амьдрал бэрхгээлээр дүүрэн байх нь элбэг. Тийм болооод тэр үү ийм хүмүүс сунжирсан ярианд дургүй. Тэдэнтэй утсаар товчхон бөгөөд тодорхой ярих хэрэгтэй.
-Харилцуурыг барихдаа чигчий хуруугаа хөндий юм уу эсвэл гозойлговол ихэнхдээ сэтгэл булаам, итгэл төрүүлэхүйц хүмүүс байдаг. Амьдралдаа аз жаргалтай, хурц сэтгэхүйтэй хэлсэн үг нь тун оновчтой байдаг, хошин яриатай. Гэхдээ ийм хүмүүсийг хайр сэтгэлдээ үнэнч гэдэгт эргэлзээтэй.
-Харилцуурыг мөрөөрөө хавчаад ярьж байвал бүсгүйчүүдийн сэтгэлийг жинхэнэ эргүүлж чаддаг хүмүүсийн жишээ. Тэдниaй утсаар ярьж буй байдлыг харахад цаад хүнээ бүр тэврээд авах гэж байгаа мэт санагдах вий. Зан аашийн хувьд зөөлөн, цагаахан сэтгэлтэй аж.







