Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:
- Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт;
- Орон сууцны лавлагааг ЭУБЕГ-наас дахин авна /Банкинд байгаа бусад зээлийн гэрээнд давхар үүрэг ногдуулаагүй, гуравдагч талд эрх үүсээгүй, өмчийн эрхийн ямарч эргэлзээгүй байх ёстой/;
- Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
- Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулах хуулбар;
- Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
- Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь;
- Орлого тодорхойлох баримт, бичиг.
Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн бол та банкинд хандах бүрэн боломжтой болно. /Зээл хүсэгч нь бичиг баримтын бүрдлийг заавал бүрэн хийсэн байх шаардлагатай/
Зээл хүсэгчийн зээл авах чадамжийг хүснэгтээр үзүүлэв

Зээл хүсэгчийн сар бүр төлөх зээлийн төлөлтийн хуваарийг хүснэгтээр үзүүлэв

Жич: Зээл хүсэгч нь дараах боломжуудыг мэдэж байхад илүүдэхгүй.
Зээлийн журмаараа урьдчилгаанд нь байр тавиад, 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Мөн журманд тасралтгүй 1-ээс доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдгийг үндэслэн ихэнхи банкууд бүр нэг байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан байна гэж шаарддаг. Гэхдээ зээл хүсэгч нь орлогоо нотолж чадахаар бол нэг байгууллагад сүүлийн нэг жилээс доошгүй хугацаанд ажилласан байх шаардлаггүй бөгөөд 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Эсвэл тухайн банкныхаа шаардлагад нийцүүлэн хүлээж байгаад зээлээ хөөцөлдөж боломжтой.
Үүнээс гадна 8%-ийн зээлийн журманд 1 хүн хэд хэдэн удаа зээл авахыг хориглоогүй байдаг. Тэгэхээр банкны шаардлагыг хангаж байвал дахин зээл авч болно.








