Хийлч Дээгий өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотод тоглолтоо хийнэ

Хийлч Дээгий энэ сарын 09-нд буюу өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотын Н.П.Охлопковын нэрэмжит драмын театрын тайзнаа тоглох гэж байна.



Тоглолтыг зохион байгуулагчид түүнийг “Монголын Ванесса Мэй” хэмээн өргөмжилж, танилцуулгадаа “Бүх дэлхийд алдартай монгол хийлч манай хотод тоглох гэж байна. Орчин үеийн хөгжмийг монгол ардын аялгуутай хослуулан зохиосон түүний хөгжим дахин давтагдашгүй өнгөтэйгээрээ гайхалтай. Дээгий бүр цэцэрлэгт байхаасаа хөгжмийн авьяас чадвар нь тодрон гарсан уран бүтээлч. Байнга гадаад орнуудад тоглолт хийдэг маш завгүй энэхүү алдарт хийлчийг Эрхүүд ирсэнд бид их баяртай байна” гэж бичжээ.
 


Ингээд авъяаслаг уран бүтээлч бүсгүйдээ өнөөдөр болох тоглолтонд нь амжилт хүсье!
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.