Нэрт дуучин Кэти Перри ЮНИСЕФ-ын Сайн санааны элч болжээ

Нэрт дуучин Кэти Перрид олон улсын нэр хүндтэй байгууллага болох ЮНИСЕФ-ын Сайн санааны элч болох санал иржээ. Харин тэрээр энэ гайхалтай саналаас татгалзаж чадаагүй байна.


Тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст туслалцаа үзүүлэх хөтөлбөрт оролцох Кэти бүсгүй энэ талаараа сэтгүүлчдэд ярьсан аж. Ихэд нэр алдартай болсон тул залуу дуучин өвчин, зовлонд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах асуудалд залуучуудын анхаарлыг хандуулах юм. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчдэд хандан далайн шуурганы улмаас айхтар хохирол амссан Филиппин улсын хүүхдүүдэд чадах чинээгээрээ туслахыг хүсчээ. Мөн энэ онд дуучин бүсгүй энэ дэлхийн хамгийн ядуу улс, орон болох Мадагаскарт очсон байна.

Тэрээр тэнд үзсэн аймшигт зүйлээсээ сэдэвлэн Unconditionally гэдэг нэртэй дууг бичжээ. Хэдийгээр улс, орон нь эдийн засгийн хүнд байдалд байгаа ч тус улсын ард иргэд зочломтгой зангаа гээгээгүй бөгөөд гадны хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг аж. Кэти Перри бүсгүй ч тэдний амьдралыг аз жаргал, баяр баяслаар дүүрэн болгохын төлөө чармайж ажиллах болсоноо мэдэгэджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.