Кэмбрижийн шинэхэн хунтайжийг Луис Артур Чарльз хэмээн нэрлэжээ
Ханхүү Уилльям , Кэйт Миддлетон нарын энэ сарын 23 нд Лондонгийн цагаар өглөөний 06 цагт 3 дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл 4 хоногийн дараа Луис Артур Чарльз /Louis Arthur Charles/ хэмээх нэрийг шинэхэн хунтайжд хайрласан байна.

Кэйт Миддлетон Лондонгийн цагаар өглөөний 6 цагт төрсөн бөгөөд 3,8 кг /8 pounds, 7 ounces/ хүүтэй болсон байна. Тэрээр том ах болох хунтайж Жорж, эгч гүнж Шарлотт нарын дараа хаан ширээ залгамжлагчаар бичигдэж байгаа юм. Түүнийг цаашид Кэмбрижийн эрхэм дээд хунтайж Луис хэмээн дуудах юм. Энэхүү нэр нь ханхүү Уилльямын авга ах болох Louis Mountbatten нэр бөгөөд 1979 онд IRA - ын үер амиа алдсан юм. Тиймээс өөрийн бахархал болсон авга ахынхаа нэрийг өгөхөөр шийджээ. Харин Чарльз бол түүний аавын нэр билээ.

Хосууд "St. Mary " - ын эмнэлэгээс гарч баяр хүргэхээр ирсэн ард олонтойгоо уулзаж, хэвлэлийхэнд яриа өгсөн байна. Тэдний том хүү Жорж 4 настай, гүнж Шарлотта 2 настай. Тэд Кенсингтон ордон руу буцахаас өмнө ээж болон шинэхэн дүү дээрээ хүрэлцэн иржээ.

Нэмж дуулгахад Кэйт Миддлетоны эгч 34 настай Pippa Middleton анхны хүүхдийг энэ зун төрүүлэх бол ханхүү Уилльямын үеэл Зара энэ зуны сүүлээр төрөх юм байна. Харин тун удахгүй хунтайж Харри жүжигчин Меган Марклетэй ирэх сарын дундуур гэрлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






