Би юу хийчих вэ?

Хүний амьдралд янз бүрийн л зүйл тохиолддог аж. Саяхан болтол би үр хөндөлтийн тухай ярих нь бүү хэл түүний тухай сонсохыг ч хүсдэггүй байсан. Гэтэл өнөөдөр би өөрөө “үр хөндүүлчихээд” сууж байдаг. “Аборт, үр хөндөлт” гэж нэрлэдэг авч тэр нь нэг ёсны “аллага” байжээ.


Би таван хүүхэдтэй, 40 орчим насны ажил амьдралдаа сэтгэл хангалуун явдаг эмэгтэй. Саяхан нэг өдөр жирэмсэн болсноо мэдээд ихэд цочирдлоо. Уг нь би энэ хүүхдийг төрүүлчихье гэж бодсон ч, тураах эм ихээр ууж байсан учир сэтгэлд нэг л сэвтэй санагдаад “үр хөндүүлэх” шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг нөхөртэйгээ удаан гэгч нь зөвлөлдөн, ярилцаж байж гаргасан. “Давахгүй гэсэн даваагаараа, гурав давна” гэгчийн үлгэрээр хэзээ ч бодож санаж, зүүдлэж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулах нь тэр. Тэнд надтай адилхан “хүсээгүй жирэмсэлсэн” хориод эмэгтэй байсан. Дөнгөж л насанд хүрсэн жаахан охидууд, дөрөв тав төрчихсөн гэх настай авгайчууд ч байлаа.

Ээжээсээ аврал эрж орилох бяцхан үрсийн хашгираан одоо ч миний чихэнд сонсогдсоор байна. Мөнгийг нь өгөөд хэдэн сартай ч байсан “устгуулж” болдог аж. Миний хажууд хорь гаран насны нэгэн жаахан охин, учраа мэдэхгүй, “аборт” хийлгээд гарч ирэх эмэгтэйчүүдээс ямар байна? Өвдөж байна уу? гээд л асуух юм. Мэдээж биенээс бие тасалж байгаа юм чинь өвдөж л таараа шүү дээ. Тэнд байгаа эмэгтэйчүүд бас хоорондоо чи яагаад хүүхдээ авахуулж байгаа юм бэ? Гаргахгүй яасан юм? гэж ярилцах юм. Өөрөө авахуулж байж өрөөлийг гаргаач гэдэг нь хачин. Ай мэдэхгүй юм даа... Бүсгүй хүний амьдрал гэж тэр чигээрээ зовлон ч юм шиг. Би сайн сайхан зүйл хийчихсэндээ үүнийг бичсэнгүй ээ. Залуухан охид бүсгүйчүүд минь хийснийхээ дараа “Би юу хийчих вэ?” гэж халаглаж суухынхаа оронд, өмнө нь хийх гэж байгаагаа төлөвлөж, тэр “хүсээгүй жирэмслэлт”-ээс хол яваарай, “аборт” хийлгэх хэрэггүй шүү.

Эцэг эхээс заяасан энэ саруул биеэ, өөрөө хайрлах хэрэгтэй. Жирэмслэлт бол баяр баясгалан, аз жаргал байх ёстой. Эхийн хэвлийдээ хүн болох гэж ирчихээд, ертөнцийн нарыг харалгүй, аав ээжийнхээ дуу хоолойг нь ч сонсохгүй хэвлийдээ устгагдана гэдэг юутай их эмгэнэл вэ? Бас юутай их нүгэл, харуусал вэ?

Охид эмэгтэйчүүд минь ухаантай байж, гэр бүлээ төлөвлөж амьдраарай. Төрсөн буюу хүүхэд гаргасан эмэгтэйчүүд улам залуужиж, ямар нэгэн өвчинөөсөө салдаг. Харин “абартод” орсон эмэгтэйчүүд хөгширч, олон янзын эмэгтэйчүүдийн өвчин тээж үлддэг гэсэн судалгаа байдаг. Бид чинь 21-р зуунд амьдарч байгаа “соёлтой боловсролтой” эмэгтэйчүүд шүү. “Хүсээгүй жирэмслэлт”, “үр хөндөлт” хэмээх үгсийг халцгаая.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.47) 2013-12-12 21:29:10
Tiim shvv ohid bvsgvichvvd mini olson hoinoo bish olohoosoo umnu hamgaalj surah heregteiymar 70 80 90 eed ond amidarch bsan bol bas yay gehevtegtel odoo hvseegvi jiremsleltees hamgaalah arga zunduu bhad jiremsdn bolood avhuulj bga bol ter dendvv bvr mash archaagvi emegteivnegvi belgevch taraaj bga ved jiremsen bolood avhuulj bga emegtei sanaatai allaga vildej bga l gesen vg