2016 оны хамгийн сайхан хайрын түүхүүд

Хайр гэдэг маш олон зүйлийн эхлэл бас өөрчлөлт байдаг. Хайрын төлөө хүмүүсийн гаргадаг тэвчээр, өгөөмөр сэтгэл үнэхээр гайхалтай байдаг. 2016 оны хамгийн сайхан, гайхалтай хайрын түүхүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Хараагүй эхнэртээ зориулан цэцэг тарьжээ

Японы ферм эрхлэгч хосууд 30 гаруй жил хамт амьдарчээ. Тэд 2 хүүхэдтэй бөгөөд тэтгэвэрт гарснаасаа хойш аялалд явахыг хүсэж байв. Гэтэл түүний эхнэр 2 жилийн өмнөөс хараагүй болжээ. Тиймээс түүний нөхөр эхнэртээ зориулан дуртай цэцгийг нь 2  жилийн турш хашаа дүүрэн тарьсан байна. Хэдийгээр эхнэр нь тэдгээр цэцэгсийг харж чадахгүй ч маш сайхан үнэртэй аж. Өдөр бүр сайхан үнэр үнэртэж, нөхрийнхөө халуун дулаан сэтгэлийг мэдэрч аз жаргалтай, инээмсэглэн суудаг гэж ярьсан байна.



Хуримын санал

 Шеррелл Вудворд хэмээх бүсгүй 2016 оны 10 -р сарын 1 -ныг хэзээ ч мартахгүй байх. Учир нь түүний найз  залуу  Альфред Дункан түүнд гэрлэх санал тавьжээ. Түүнд гэрлэх саналаа тавихын тулд олон цагийн турш гайхалтай бэлгүүдийг бэлдсэн байсан бөгөөд энэ бүхний эцэст бүсгүй зөвшөөрч хуримаа хийжээ.

Энэхүү хуримыг хийхийн тулд маш олон сар бодсон гэдгээ нуугаагүй бөгөөд хамаатан, найз нөхөд, ажлынхан гээд олон хүмүүс оролцсон байна. Маш их судалгаа хийж, хайртай бүсгүйнхээ мөрөөдөж байсан бүхнийг хуримандаа байлгахыг хүсжээ. Бүр мөрөөдлийн даашинзыг нь хүртэл хийлгэсэн байна.




Саа өвчтэй эхнэрээ 57 жил асарчээ

Чжоу Ю Ай хэмээх хятад хүн саа өвчтэй эхнэрээ 57 жил асарсан байна. Тэднийг гэрлэсэнээс хойш 5 сарын дараа буюу 1959 онд сүйт нь бүсгүй нь саа өвчин тусжээ. Түүнээс хойш найз нөхөд гэх мэт олон хүмүүс эхнэрээсээ салж, шинэ амьдрал зохиохыг зөвлөж байсан ч Жоу татгалзсан юм. Тэрээр өөрийн ажлаа орхиж, аж ахуй эрхлэнгээ эхнэрээ асрах болсон бөгөөд өдөр бүр эмийг нь бэлдэж, иллэг  хийж, хоолыг халбагадаж өгдөг. Хэдий 57 жил өнгөрсөн ч идгэнэ гэдэгт итгэсээр байгаа аж. Чин үнэнч хайр үнэхээр гайхалтай юм.



Өдөр бүр ижил хувцас өмсдөг хосууд

Эд 76 настай, Фрэн 74 настай бөгөөд тэд гэрлээд 52 жил болжээ. Энэ олон жилүүдэд тэдний хайрын харилцаа үргэлж халуун дулаан байсан бөгөөд хаа ч явсан хамтдаа байв. Хэдэн жилийн өмнөөс хосууд өдөр бүр ижил хувцас өмсөхөөр шийджээ. Энэ нь бодол санаа нэг болж, адил таашаал мэдрэмж авахад тусалдаг гэж ярьсан юм.



Тэргэнцэртэй сүйт бүсгүй

Ханна Паттерсон авто машины осолд орж, аарцаг болон дотоод эрхтэнүүд нь гэмтсэн байна. Тиймээс тэргэнцэртэй явах болжээ. Хэдийгээр түүнд ийм гай зовлон тохиолдсон ч хайртай залуу нь түүнтэй хуримаа хийж, аз жаргалтай сайхан амьдарч байгаа юм. Хайртай нөхрийнхөө ачаар түүний бие өдрөөс өдөрт сайжирч байгаа билээ.




Нас бол зүгээр тоо

Хайранд нас хамаагүй ээ гэж ярьдаг. Үүнийг батлах ийм нэгэн гэрлэлт болжээ. Милли Тейлор гэрлэж нөхөртэйгээ 41 жил хамт амьдарсан ч өвчний улмаас 1992 онд нас баржээ. Энэ цагаас хойш түүний амьдрал зогссон мэт байсан гэж ярьсан байна. Гэвч 2 жилийн өмнө Харолд хэмээх олон жил уулзаагүй найзтайгаа таарсан бөгөөд тухай үед Харолдын бие нь өвдсөн байв. Милли түүнд санаа тавьсаны ачаар өвчин нь эдгэрч гайхамшиг болсон бөгөөд тэд гэрлэхээр шийдсэн юм. 2016 оны 10 сард Милли 85, Харолд 86 настай байхдаа хуримаа хийжээ.

Тиймээс хэдэн ч насанд хайраа олж болох юм шүү

Бяцхан хайр

Зөвхөн томчууд л бие биендээ дурладаг гэж үү? Үгүй бяцхан хүүхдүүд ч дурлаж, зүрх нь хүчтэй цохилдог ажээ. АНУ - ын бага сургуулийн нэгэн сурагч өөрийн дурласан охиндоо захидал бичсэн байна. Хэдийгээр захидал авсан охин татгалзсан ч тэд тун сайн найзууд гэнэ. Тиймээс тэд насанд ч , ирэх 20 жилд хайрын түүх хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй шүү дээ.



Хайр хамгаас хүчтэй

Анна-Мария болон Амбросио Лопес нар 1950 - иад оны үед бие биедээ хайртай болжээ. Гэвч ядуу, хар арьстай залуутай гэрлэхийг охины талынхан хориглосон байна. Харин Анна хайртай хүнийхээ төлөө гэрээ орхиж, түүнтэйгээ гэрлэсэн юм. Тэд гэрлээд 60 гаруй жил болж байгаа бөгөөд олон хүүхэдтэй, ач зээгээ тойруулан аз жаргалтай амьдарч байна.



148 дахь удаагийн гэрлэх санал

Райан Смит өөрийн хайртай бүсгүйдээ 147 удаа гэрлэх санал тавьжээ. Гэхдээ цаасан дээр бичээд, зурагт ор, сав бүр духан дээрээ хүртэл наажээ. тухайн бичгээ тавих бүртээ зургийг нь дарсан бөгөөд 148 дахь удаа гэрлэх саналаа хэлэхдээ эдгээр бүх зургуудаараа ашиглан видео хийж үүний дараа өвдөг дээрээ сөгдөн суугаад гэрлэхийг гуйсан байна. Бүсгүй мэдээж "тийм" гэж хариулсан. Гайхалтай.



82 жил хамт амьдарч байна

Николас болон Рафаэла Ордаз нар 82 жилийн турш хамт амьдарчээ. Николас 102 настай, Рафаэле 100 настай бөгөөд тэдний хамтдаа авхуулсан зураг үргэлж бие биенийгээ тэвэрсэн, бие биерүүгээ ширтсэн байдаг аж. Тэдний энэ гайхалтай байдлыг харсан хүүхдүүд, ач зээ нар нь тэднийг одоо ч бие биендээ шинэхэн дурласан хосууд шиг байдаг гэж ярьжээ. 82 жил хамт амьдрана гэдэг гайхалтай хувь заяа шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.