Баярын ширээний дарсаа сонгож амжсан уу бүсгүйчүүдээ?
Эрхэм уншигч бүсгүйчүүддээ энэ оройн мэнд хүргэе. Шинэ оны баярын өдрүүд үргэлжсээр байна. Баярынхаа өдөр зочид төлөөлөгчидөө ямар дарсаар дайлахаа бодож амжсан уу? . Та бүхэндээ амт чанараараа тэргүүлдэг дэлхийн шилдэг дарсны мэдээллээс цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Bullet болон Four Roses-ийн тухай хүргэхээр бэлтгэлээ...

Bulleit
19-р зууны эхээр Аугуст Балаит гэгч Кентаки нутгийн Луйсвили хэмээх газар үйлдвэрлэжээ. Энэ нутгаар дамжин өнгөрөгчид буюу цагаачид, аялагчид замдаа хэрэглэх хоол хүнсээ бэлтгэхдээ энэ вискинээс их хэмжээгээр авч явдаг байсан нь үйлдвэрлэлд тулгуур болж чадсан ч 1860 онд Аугустус Балайт өөд болсноор энэ вискиний амжилтын түүх түр зогссон ба түүний удмын Том Балайт нь 1980 оны дундуур энэ төрлийг ахин сэргээсэн юм. 1997 онд архи дарсны нэгтгэл Сиграм нь үйлдвэрийг худалдан авчээ. Вискиг нэрд гаргах хэцүү байсан бөгөөд их цаг зарцуулж үйлдвэрлэдэг. Олон янзын исгэх хөрөнгө хэрэглэж нэрэлтийн явцад арав орчим төрлийн вискиг гаргадаг ба тус тусад нь 6-8 жил хүртэл хадгалж сүүлд нь хольж нэг виски болгодог.

Four Roses
1888 онд Кентаки нутгийн Лэвренсбургт анх үйлдвэрлэжээ. 1943 онд үйлдвэр нь Сиграмын эзэмшилд очсон юм. Дээр үеийн вски Америкийн зах зээлд дөрвөн төрлөөр худалдаалагддаг. Харин гадаадын зах зээлд зөвхөн Бурбон нэрийн дор нэг төрөл болон гардаг байна. Европын орнууд болон Японд танил болсон учир дээгүүр байр эзэлдэг. 40 хувь охьтой.






