Сэхээнээс гарч ирээд хүүхэдтэй болсноо мэджээ

    Шариста Гейл өнгөрөгч 12 дугаар сард авто осолд орохдоо таван сартай жирэмсэн байжээ. Эмч нар анхандаа гэр бүлийнхэнд нь түүнийг сэргэх найдлагагүй хэмээж байсан боловч тэрээр өнгөрсөн Лхагва гарагт нүдээ нээн, сэрсэн талаар түүний авга нь АВС news-т мэдээлэл өгсөн байна. “Эмч нар одоо ч юу ч хийгээд нэмэргүй болсон гэсэн” хэмээн Тенниси мужийн 49 настай Беверли Гейлс хэлсэн байна. Мөн “Тэд аль хэдийн итгэлгүй болсон байсан ч бид огт шантраагүй. Тэрээр үхэлтэй хатуу тэмцэж байсан” гэжээ.

    Шаристагийн гэр бүлийнхэн түүнийг фейсбүүк хуудсын дагуу энэ гуравдугаар сард Харриманы Нөхөн сэргээх тусламжийн төв рүү шилжүүлсэн байна. Харин тэрхүү төвөөс Лхагва гарагт Шаристаг сэрсэн талаар гэр бүлийнхэнд нь хэлж, тэднийг дууджээ. “Эргэн тойрон бүх л газар гэр бүлийнхнээр нь хүрээлэгдсэн байсан” хэмээн Гейл хэлсэн байна. Эмч нар аргагүйн эрхэнд түүний хүүхдийг өнгөрсөн нэгдүгээр сард дутуу төрүүлэн авсан ч түүний гэр бүлийнхэн хүүд нэр өгч амжаагүй байлаа. Одоохондоо түүний Л хэмээн дуудаж байгаа талаар Гейл хэлсэн ба 1 кг хүрэхгүй жинтэй байсан хүү одоо 2.7 кг жинтэй, 10.16 см өндөртэй болжээ.
    Шаристагийн гэр бүлийнхэн түүний гарыг атгаж байхад аав нь маш их сэтгэл хөдлөн харж байсан хэмээн Гейл ярьжээ.
    Аав нь Шаристад хүүхдийнх нь зургийг үзүүлсэн байна. Үүнийхээ дараа буцаан салбар дээр наахад Шариста дахин харахын тулд толгойгоо эргүүлж байлаа.
    Энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг Шаристагийн хувь тавилан л мэдэх бөгөөд түүний гэр бүлийнхэн Шаристаг нөхөн сэргээх тусламжийн төвөөс гарсны дараа хүүтэй нь уулзуулна хэмээн төлөвлөж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(49.0.159.207) 2015-04-12 03:09:48
Юу ч ойлгосонгуй тэнэг хүн бичсэн юмуу
hi (118.79.102.137) 2015-04-11 12:39:35
hurdan edgeed huu deeree ochooroi
setguulchee (202.131.252.217) 2015-04-10 22:37:26
aytaihan orchuulaad bichij chadahgui bol zohiogood ch boltugai oilgomjtoi yum bicheechee