Эрчүүдийн ариун цэвэр хэр байх нь эмэгтэйчүүдээс хамааралтай

Эрчүүдийн ариун цэвэр хэр байх нь эмэгтэйчүүдээс хамааралтай байдаг гэвэл буруутахгүй биз ээ. Тиймээс бүсгүйчүүддээ зориулж  бэлгийн ариун цэврийн талаар товчхон зөвлөгөө хүргэж байна. 




Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна. Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь эмэгтэйчүүдэд умайн
хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.



Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш.



Харин “ингээгүй” ч гэсэн бэлэг эрхтнээ өдөр болгон савандаж угаагаад байвал үүнээс дутахгүй ач холбогдолтойг хэлж байгаа юм. Эмэгтэй хүн ч нөхөр, партнёроо ингэж угааж сургах шаардлагатай.
Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд бэлгийн ариун цэврээс гадна олон дахин гэрлэх, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхад төрөх, эрт цэвэрших зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.


Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
emegtei (112.72.11.67) 2014-04-30 09:46:22
ene estoi unen shuu eregteichuud oorsdiigoo lag tseberhen gej dandaa boddog muuhai uner hanhuulchixaad tegeed l emegteidee dandaa bohir zabaanaa uldeene ed naraas bolj obchin tusaj bna heleh ch muu ug alga
zalu (124.158.109.223) 2014-01-02 12:46:38
hi busguichuudee zugeer l saihan sanaa niilsen hamtragch nar boloyoo Mun niinuugui setgelee huwaaltsdag dotroo ongoitol yriltsdag hussenee mederch saihan taashaaliig awdag hamtragch nar boloh uu Medeej buh yum chi bid 2-iin dund uldene sanaa niileh busguichuud zugeer_hamtyahoocom orood ireerei
hishge (27.123.214.113) 2013-12-16 22:17:54
Manai hun ndd unench gdgt itgedeg harin ehleheese onmo erhteniig n ugaahgui bol ariun tsewriig barimtaldag hosuud Ali alin ariun tsewree sahij bh ystoi