Анх удаа Монгол загвар өмсөгч Дубай хотын загварын тайзнаа

Дубай болон Миддле орчмийн жилд 2 удаа болдог хамгийн том шоу буюу  “Fashion Forward fall winter” 2016 -д  Хүрэлбаатарын Бадамгэрэл оролцож байна. Тэрээр эх орноо төдийгүй азийн орнуудыг төлөөлөн ганцаараа уригдсан бөгөөд энэхүү тайзан дээр алхаж байгаа анхны монгол загвар өмсөгч юм. Тэрээр  1 –р зэрэглэлийн бүлэгт хамаарагдаж, олон дизайнеруудын загварыг өмсөхөөр сонгогдсон байна. 


Ганцаараа ази загвар өмсөгч тул дизайнерууд болон үзэгчдийн нүдэнд тун сонин, содон онцгой байр суурьтай байна. Энэхүү шоу нь өчигдөр буюу 3 –р сарын 31 нд  эхэлсэн бөгөөд 3 хоногийн турш үргэлжлэх юм. 



Дубай хотноо болж буй “Fashion Forward fall winter” шоунд анх удаа монгол загвар өмсөгч эх орныхоо нэрийг дуурсгаж байгаад бахархаж байна. Загвар өмсөгч Х. Бадамгэрэлдээ амжилт хүсье. 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.