Хэлүү болон үтрээгээр дур ханах

2Эмэгтэй хүн дур ханахад хэлүү болон үтрээний аль нь гол үүрэгтэй болох талаар секс судлаачид, физиологичдийн дунд өргөн маргаан болж байжээ. Энэхүү маргааны эхийг анх Зигмунд Фрейд үүсгэсэн бөгөөд тэр залуу охидын хувьд дур ханахад нь хэлүү чухал үүрэгтэй гээд үүнийгээ охид гар хангалга хийж хэлүүгээ цочроож дур ханадагаар тайлбарладаг байжээ. Харин насанд хүрч бэлгийн хавьталд орсноор үтрээ голлон цочирч дур ханахад илүү үүрэгтэй болдог гэж үздэг байв.


Иймээс хэлүү цочирсноос үтрээ цочирч дур ханах нь “насаңд хүрэгсдийнх” бөгөөд “илүү эрхэм” гэсэн үзэл бодол газар авсан байжээ. Фрейдын энэ онол цөөнгүй эмэгтэйд нөлөөлж, хэлүүгээрээ дур ханадаг эмэгтэйчүүд өөрсдийгөө “бүрэн хөгжөөгүй”-н шалтгааныг хайж секс эмчилгээнд хандах явдал цөөнгүй байжээ. Харин Мастерс, Жонсон нарын судалгааны нэг томоохон ач холбогдол нь хэлүү болон үтрээгээр дур ханахын аль нэгийг онцгойлон үзэх нь нэг их ач холбогдолгүй гэдгийг тогтоож өгсөн явдал юм.



 Тэд энэхүү дүгнэлтийг гаргахдаа дараах асуудлыг үндэс болгожээ. Эмэгтэй хүний биеийн аль ч хэсэг цочирсон байхад дур ханах физиологи үндэс нь адилхан байдаг. Тиймээс хэлүү болон үтрээний алиар нь ч дур ханасан тохиолдолд “дур ханалтын суурь” болон бага аарцгийн булчин адилхан агшдагийг тэд тогтоожээ. Тэр ч байтугай зовхон хөхний толгой нь цочирсноор дур ханадаг эмэгтэйчүүд байдгийг судалгааныхаа явцад илрүүлжээ. Энэ тохиолдолд ч мөн л дээр дурдсан булчингууд агшиж байсан байна. Эдгээрээс үндэслэн аль ч тохиолдолд дур ханах нь физиологийн хувьд нэг л үйл явц гэж тэд эцэслэн дүгнэжээ (мэдээж мэдрэмж янз бүр байж болно).



Тэдний илрүүлсэн өөр нэг асуудал бол эмэгтэй хүний дур ханахад хэлүү ямар нэгэн хэмжээгээр заавал оролцдогийг тогтоосон байна. Хэлүүг зориуд цочроолгүй нэгэн хэмжээгээр цочирч үтрээгээр дур ханахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь хэлүүний хөвч бэлгийн бага уруултай холбоотой тул шодой үтрээнд орох үед хэлүү ямар нэгэн хэмжээгээр цочирдог байна. Сүүлийн үед судлаачид эмэгтэй хүний дур ханахад хэлүү гол үүрэг гүйцэтгэдэг бол дур ханасны гол илрэл нь үтрээнд явагддаг гэж үзэх болжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zalu (202.131.248.74) 2014-06-08 21:46:37
zolboo_c87yahoocom add busguichuude
дур ханах цэг (180.149.78.26) 2014-02-21 02:48:43
дур ханах үндсэн 3 цэг байдаг ***** G хүнхрээ зарим эмэгтэйчүүд энэ гурваар цувуулж тавьдаг тэд үнэхээр азтай учир нь ханамж удаан давалгаалж үргэлжлэнэ
baagii_2296@yahoo.com (103.26.194.96) 2014-01-22 15:44:23
saihan busguitei taniltsay add hiigeerei
zochin (202.21.114.10) 2014-01-22 11:51:05
tumur zamiin emneleg mes zasaliin emch bek nertei emch bgaa ter shodoigoor bainga zubulguu ogch emchildeg sain emch ter deer och ternees vzeegvi baij hvn bvriin zubulguu gej yu baih be
tuuk (112.72.13.251) 2014-01-21 22:47:58
nadad zowlogoo heregtei bn Bitgii eldew ynzaar heleerei Minii beleg erhten ih sonin ys urgasan ym shig ih owgortm blhoor bi icheed bariu huwtsas omsoj chaddaggvibi yah yostoi ym boloo Nadad zowlogoo ogooch yaj zvgeer bolgoh we
gdff (112.72.13.251) 2014-01-21 22:31:51
fvgcc