ОУХМ Б.Оюунгэрэл “Бодибилдингийн олон улсын хэмжээний мастер” цолоор энгэрээ мялаалаа

Унгарын нийслэл Будапешт хотноо бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Тэрээр уг амжилтаараа бодибилдинг фитнессийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.


Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Бодибилдингийн олон улсын хэмжээний мастер” цолоор энгэрээ мялаалаа.









Шинэхэн спортын мастертаа уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргье!


Т.Тунамал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.