Ардын жүжигчин С. Сарантуяа танд төрсөн өдрийн мэнд хүргэе!
Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээсэн МУГЖ С. Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Хонгорын бригад хэмээх газарт мэндэлжээ.
Ардын жүжигчин С.Сарантуяагийн амьдрал уран бүтээлээс дурьдвал, Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгссөн. Үүнийхээ дараагаас Драмын театрт жүжигчнээр орж өдийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх Ардын жүжигчин төрийн соёрхолт Оюун гуайн зохиол “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээснээс хойш драмын тайзнаа 100 гаран, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн бид бүхний бахархалт жүжигчин юм.Ингээд гавъяатдаа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэе!




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин.
(43.242.243.231)
2015-06-17 00:54:59
Ардын жүжигчин юм уугавьяат жүжигчин юм уу Уг нь ардын жүжигчин л дээ Бичсэн зүйлээ эргэж хянадаггүй бололтой Уг нь аятайхан сайт шүү
0
0
0
Хариулах
Soongo
(103.229.121.56)
2015-06-16 21:05:42
Ардын жүжигчин болчихсон юм уу
0
0
0
Хариулах






