Үзэгдэх гоо сайхнаар нь угтаж, үнэт дотоод гоо сайхнаар нь үдэх нь...
Үсний янзлалт ч дотоод гоо сайхныг илэрхийлнэ. Сайхан үс+толигор арьс+сайн нүүр будалт=Төгс гоо сайхан
Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван “нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ.Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.

Төгс гоо сайхны томъёо
Сайхан үс
-Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
-Сул долгионтой үстэй болоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.
-Сэнсээр үсээ хатааж байхдаа гарынхаа хуруунуудаар ширхэгүүдийг нь салгаж байгаарай. Үсээ хатсаны дараа бүдүүн шүдтэй самаар самнаж бай.
-Сайн чанарын будгаар үсээ 28 хоногт нэг удаа будах нь гэмтэхээс хамгаалах нэг арга юм. Үснийхээ сэвийг цэвэрхэн сормуусны сойзоор дарж болно.
-Үснийхээ угийг босгохын тулд угандаа үсний лак цацаж байгаад, сэнсдээрэй.
Тэгэнгээ бүдүүн шүдтэй самаар угаас нь дээш босгож өгөхөө мартав аа.

Толигор арьс
Торгомсог арьстай болоход халуун хүйтний харшил уруугаар нөлөөлдөг. Жишээлбэл, хав халуун шүршүүрийн усанд орчихоод сэнсний доор зогсох юм уу, хүйтэн агаарт гарвал арьс биржийж, толигор байдлаа алддаг.
-Сарнай болон лавендерийн ханд нь арьсыг тайвшруулдаг шидтэй.
-Хүчтэй үйлчилгээтэй саван нь таны арьсны гаднах чийгшилийг үгүй хийж хуурайшуулдаг. Тиймээс тусгай биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.
-Утсаа ихэвчлэн аль талдаа барьж ярьдаг вэ?
Тал талынхаа хацраар хэвтэж унтдаг вэ? Энэ бүхэн ч бас арьсны үрэвсэл бохирдолд нөлөөтэй.
-Тэжээллэг зовхины тос уруулын арьсыг өнгөлөгчөөс илүү зөөллөдөг гэнэ шүү. Гэхдээ “firming” биш “hydrating” гэсэн бичигтэйг нь сонгоорой.

Сайн нүүр будалт
-Уруулаа илүү зузаан харагдуулах арга: Өөрийнхөө арьсны төрөлх өнгөнөөс 2 өнгөөр бараан кремээр уруулаа хүрээл. Ингэхдээ маш нарийн жижигхэн багс ашиглана. Дараа нь алтлаг боронзон, эсвэл тоорын ягаан өнгөтэй уруул өнгөлөгчийг жигд түрх.
-Таны царай ядарсан харагдаад байвал крем түрхэлгүй бүдэг өнгийн чийгшүүлэгч тос түрхээд, нүдээ ухаа хул өнгийн харандаагаар хүрээл.
-Таны нүдний будаг давхрааны зураасны хэсгээр арилчихдаг уу? Тэгвэл тенээ түрхэхээс өмнө суурь кремээ зовхиндоо түрхэж өгөөрэй.
Контураа тэгшхэн тавихын тулд эхлээд дээд сормуусныхаа угт чийгшүүлэгч цэгнүүдийг тавь. Дараа нь тэдгээрийг холбо.

Гоо сайхандаа анхаардаг бүсгүй танд хэрэгтэй зөвөлгөө өгсөн гэж найдаж байна. Амжилт бүсгүй минь!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.